БЯМБА, May 26, 2018

Н.Алтанхуяг, Фортуна тэргүүтэй

1/ 18/ 2017    9 цаг 41 минут

СЭДЭВ: XX зууны Монголчууд НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалт, лекц No.10 Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулз... [video1]

Хөгжлийн банкыг тойрсон дуулиан шуугиан тасралтгүй үргэлжилсээр байна. АТГ-аас тус банкны зарцуулалтыг шалгах явцад одоо ч "но"-той, "ноцтой" баримтууд дэлгэгдсээр байгаа юм. Тухайлбал, цагаан сараар сайдтай золгохдоо хамгийн сайхан дээл өмссөн эрхмийг 3.5 сая төгрөгөөр урамшуулаад, гадаад нэг өдөр айлчлахдаа хамгийн тансаг болгоныг хэрэглэчихсэн. Монголчуудын амь амьдралыг барьцаанд тавьж, улсаа ломбардаад босгосон бондын мөнгийг нь ямар ч тооцоо судалгаагүйгээр үрэн таран хийж улсын мөнгийг гарын салаагаараа хайр найргүй урсгаж ирсэн нь ил болоод байгаа юм. АТГ-аас өнгөрсөн есдүгээр сарын дундаас эхлээд Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байсан юм. 

Тэгвэл тус банкны үйл ажиллагааг шалгахаар хамтарсан ажлын хэсэг гарсан байна. Тодруулбал, Улсын Ерөнхий прокурорын газраас Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийг байгуулан шалгаж байгаа.

Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан "Фортуна" Н.Батбаярыг есдүгээр сарын 15-ны өдөр саатуулсан байдаг. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарыг өнгөрсөн есдүгээр сард АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Н.Батбаяр нь цагдан саатуулагдсан даруйдаа зүрхний ачаалал даахгүй гэх шалтгаанаар батлан даалтад гарч гадуур шалгагдаж байгаа юм. Харин Н.Мөнхбатыг саатуулсан хэвээрээ байгаа бол Б.Шинэбаатарыг мөн гадуур шалгаж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

Мөн тухайн үед бондын мөнгийг үр ашиггүй зарцуулах шийдвэрүүдийг гаргаж ирсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Б.Гарамгайбаатар тэргүүтэй хүмүүсийг шалгах хэрэгтэй гэж олон нийт үзэж байгаа аж.

Мөн тухайн үед бондын мөнгийг үр ашиггүй зарцуулах шийдвэрүүдийг гаргаж ирсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Б.Гарамгайбаатар тэргүүтэй хүмүүсийг шалгах хэрэгтэй гэж олон нийт үзэж байгаа аж.

Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан "Фортуна" Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм.

Тэрбээр 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан бөгөөд тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан "Чингис", "Самурай" бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан. Ингэхдээ бондуудын мөнгөөр "Гудамж төсөл", "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэж тухайн үеийн эрх баригчид мэдээлдэг. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нар ч "Фортуна" Н.Батбаяртай адил үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа юм.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд өнгөрсөн 2012-2014 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягтай холбоотой хэргийг хууль хяналтынхан шалгаж эхлээд байна. Түүний эхнэрийг хилээр гарахыг нь хориглосон бол төрсөн дүү Н.Наранцэцэг, төрсөн эгчийнх нь хүү Ц.Насанбат нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад Н.Наранцэцэгийг суллаад байгаа юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өчигдөр сэжигтнээр татаж байцаалт авлаа. Байцаалт дөрвөн цаг үргэлжилсэний эцэст дууссан байна. Н.Алтанхуягийн хамсаатнуудыг 4.2 тэрбум төгрөгийг тендерийг хууль бусаар авсан хэргээр шалгаж байгаа тухай Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн. Ийнхүү АН-ынхныг тойрсон баривчилгаа болон хэрэгт холбогдсон явдлууд нь ил болсоор байна.

Б.Анир

 
 
 

Үргэлжлэх хугацаа: 2:58:1



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд newsweek.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

127.0.0.1asd   • 2017, 1 сарын 20. 0 цаг 40 минут

asd fasd

127.0.0.1asd   • 2017, 1 сарын 20. 0 цаг 40 минут

sd fasd

127.0.0.1asd   • 2017, 1 сарын 20. 0 цаг 40 минут

asd asdf a

127.0.0.1asd   • 2017, 1 сарын 20. 0 цаг 40 минут

fasdf

Шинэ мэдээ

Ц.Нямдорж: УИХ-аар баталсан гэрээнээс болж, төрд зүтгэсэн хүмүүсийг хорих нь буруу4 сар 23. 10:50Б.Баяржаргал: Хүүхэд бүр математикч биш, харин зөв хүн л болох ёстой2017, 1 сар 25. 13:26МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна2017, 1 сар 18. 15:40Манай нам удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж сонгуульд ялагдсан2017, 1 сар 18. 15:14Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв2017, 1 сар 18. 15:11Алтан медалийн төлөө “Женко 1” багтай “Алдар-1” спорт хорооны баг барилдана2017, 1 сар 18. 15:07"Авлигын эсрэг чуулган"-ы онцлох ишлэл2017, 1 сар 18. 14:52Интернэтээр захиалга авч, хаягаар нь архи хүргэх тохиолдол ихэсчээ2017, 1 сар 18. 14:50Ю.Цэдэнбалын тухай түүхэн кино бүтээнэ2017, 1 сар 18. 14:49Токиогийн олимп руу бүх жүдочдоо манлайлан арлын Японыг дайлаар мордоорой аваргаа2017, 1 сар 18. 14:20Ж.Эрдэнэбат: Монгол бол өнөөдөр л эдийн засгийн хямралтай болохоос ирээдүй нь өөдрөг орон2017, 1 сар 18. 14:20Н.Номтойбаяр: Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож буурууллаа2017, 1 сар 18. 14:0574 настай эмээг дээрэмдсэн хэрэгтнүүдийн ялыг хэвээр үлдээв2017, 1 сар 18. 13:51Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна2017, 1 сар 18. 13:36Украинд 3 хүний генийг ашиглан хүүхэд төрүүлжээ2017, 1 сар 18. 13:35Чиний бүсгүй дараах чанаруудыг бүгдийг агуулсан бол бүү тавьж явуул...2017, 1 сар 18. 13:31NBA-ийн одод ямар үнэтэй машин хөлөглөдөг вэ?2017, 1 сар 18. 13:27Экс эхнэр, охин хоёр нь Трампыг эвгүй байдалд оруулав2017, 1 сар 18. 13:22Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа2017, 1 сар 18. 13:11Өмнөд Солонгосын тусгай прокурор ирэх сард Пак Гын Хэ-гээс мэдүүлэг авна2017, 1 сар 18. 13:10Отгон Жульетта харийг зорьжээ2017, 1 сар 18. 13:10Бууралтаж, Цайсан үсийг харлуулах энгийн арга2017, 1 сар 18. 13:04Сардаа 6000 долларын орлого олдог Монгол бүсгүй2017, 1 сар 18. 13:01Европарламентын шинэ даргын сонгууль болно2017, 1 сар 18. 12:58430 кг жинтэй эр Геркулec болохоор амлажээ2017, 1 сар 18. 12:48Нам даралтын зуух дэлбэрч нэг хүн нас баржээ2017, 1 сар 18. 12:46Нара: Бусдыг шүүж амьдрахаасаа залхацгаая л даа2017, 1 сар 18. 12:44Гэр бүлээрээ заавал үзэх 15 кино2017, 1 сар 18. 12:43Хөшигийн хөндийд “ХӨШИГ” татав уу?2017, 1 сар 18. 12:42Цэцийн дунд суудлын хуралдаан болж байна2017, 1 сар 18. 12:40
© 2018 NEWSWEEK LLC. Facebook Twitter Youtube