БЯМБА, May 26, 2018

74 настай эмээг дээрэмдсэн хэрэгтнүүдийн ялыг хэвээр үлдээв

1/ 18/ 2017    13 цаг 51 минут

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ.

Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах 24 дүгээр байрны орцонд 74 настай иргэн Ц-ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийнхуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Л.Амаржаргалд 6 жил, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт тус бүр 5 жил 1 cap хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Б.Анир

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд newsweek.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ц.Нямдорж: УИХ-аар баталсан гэрээнээс болж, төрд зүтгэсэн хүмүүсийг хорих нь буруу4 сар 23. 10:50Б.Баяржаргал: Хүүхэд бүр математикч биш, харин зөв хүн л болох ёстой2017, 1 сар 25. 13:26МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна2017, 1 сар 18. 15:40Манай нам удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж сонгуульд ялагдсан2017, 1 сар 18. 15:14Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв2017, 1 сар 18. 15:11Алтан медалийн төлөө “Женко 1” багтай “Алдар-1” спорт хорооны баг барилдана2017, 1 сар 18. 15:07"Авлигын эсрэг чуулган"-ы онцлох ишлэл2017, 1 сар 18. 14:52Интернэтээр захиалга авч, хаягаар нь архи хүргэх тохиолдол ихэсчээ2017, 1 сар 18. 14:50Ю.Цэдэнбалын тухай түүхэн кино бүтээнэ2017, 1 сар 18. 14:49Токиогийн олимп руу бүх жүдочдоо манлайлан арлын Японыг дайлаар мордоорой аваргаа2017, 1 сар 18. 14:20Ж.Эрдэнэбат: Монгол бол өнөөдөр л эдийн засгийн хямралтай болохоос ирээдүй нь өөдрөг орон2017, 1 сар 18. 14:20Н.Номтойбаяр: Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож буурууллаа2017, 1 сар 18. 14:0574 настай эмээг дээрэмдсэн хэрэгтнүүдийн ялыг хэвээр үлдээв2017, 1 сар 18. 13:51Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна2017, 1 сар 18. 13:36Украинд 3 хүний генийг ашиглан хүүхэд төрүүлжээ2017, 1 сар 18. 13:35Чиний бүсгүй дараах чанаруудыг бүгдийг агуулсан бол бүү тавьж явуул...2017, 1 сар 18. 13:31NBA-ийн одод ямар үнэтэй машин хөлөглөдөг вэ?2017, 1 сар 18. 13:27Экс эхнэр, охин хоёр нь Трампыг эвгүй байдалд оруулав2017, 1 сар 18. 13:22Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа2017, 1 сар 18. 13:11Өмнөд Солонгосын тусгай прокурор ирэх сард Пак Гын Хэ-гээс мэдүүлэг авна2017, 1 сар 18. 13:10Отгон Жульетта харийг зорьжээ2017, 1 сар 18. 13:10Бууралтаж, Цайсан үсийг харлуулах энгийн арга2017, 1 сар 18. 13:04Сардаа 6000 долларын орлого олдог Монгол бүсгүй2017, 1 сар 18. 13:01Европарламентын шинэ даргын сонгууль болно2017, 1 сар 18. 12:58430 кг жинтэй эр Геркулec болохоор амлажээ2017, 1 сар 18. 12:48Нам даралтын зуух дэлбэрч нэг хүн нас баржээ2017, 1 сар 18. 12:46Нара: Бусдыг шүүж амьдрахаасаа залхацгаая л даа2017, 1 сар 18. 12:44Гэр бүлээрээ заавал үзэх 15 кино2017, 1 сар 18. 12:43Хөшигийн хөндийд “ХӨШИГ” татав уу?2017, 1 сар 18. 12:42Цэцийн дунд суудлын хуралдаан болж байна2017, 1 сар 18. 12:40
© 2018 NEWSWEEK LLC. Facebook Twitter Youtube