БЯМБА, May 26, 2018

Ж.Эрдэнэбат: Монгол бол өнөөдөр л эдийн засгийн хямралтай болохоос ирээдүй нь өөдрөг орон

1/ 18/ 2017    14 цаг 20 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт болон “Поларис ассет корпораци” /Polaris Asset Corporation/, “Женерал Электрик” /General Electric/, “Ж.П. Морган” /J.P. Morgan/ компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Хатагтай Женифер Зимдал Галт,  Элчин сайдын хувьд 2017 оны анхны уулзалтаа Монгол Улсын Ерөнхий сайдтай хийж байгаадаа баяртай буйгаа хэлээд эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн орчинд Монгол Улсын Засгийн газарт бүх талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын засгийн газар болон ОУВС-гийн хооронд хийгдэж буй яриа хэлэлцээрт амжилт хүсч, АНУ-ын мянганы сорилын корпорацын хоёр дахь компакт төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

“Женерал Электрик” компанийн хувьд “Ж.П. Морган” компанийн санхүүжилттэйгээр Монгол Улсын “Эрдэнэс Монгол” компанитай хамтран түүхий нүүрснээс шингэн түлш болон дайвар бүтээгдэхүүн гаргаж авах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээг болон бие даасан байдлыг хангах, Улаанбаатарын утааг бууруулахад бодитой дэмжлэг болох, шатахууны импортын хараат байдлыг тодорхой хэмжээнд халах, ингэснээр долларын гадагшлах урсгалыг хумих, төслийг хэрэгжүүлж дуусахад үйлдвэр Монголдоо үлдэх зэргээр улсын эдийн засагт болон иргэдийн амьдралд олон эерэг ач холбогдолтойг төслийн багийнхан онцлов. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төслийг хэрэгжүүлэгч тал нь санхүүжүүлэгчээ олоод хамт явж байгаа ийм төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн  хамгийн гол нь хугацаа алдахгүйгээр ажлаа эхлэх, хийх хэрэгтэй, хийнэ гэж хэлээд алга болдог, сунжирдаг төсөл олон бий, тэдний нэг болж болохгүйг анхаарууллаа. Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат цааш нь “Монгол бол  өнөөдөр л  эдийн засгийн хүндрэлтэй байгаа болохоос ирээдүй нь өөдрөг, эдийн засаг нь маш өндөр хэмжээнд хүрч өсөх нь тодорхой орон. Тийм учраас та бүхэн зах зээл, төслийн гол түүхий эд, манай улсын ирээдүйг бодсон ч, оновчтой, эрсдэлгүй төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд newsweek.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ц.Нямдорж: УИХ-аар баталсан гэрээнээс болж, төрд зүтгэсэн хүмүүсийг хорих нь буруу4 сар 23. 10:50Б.Баяржаргал: Хүүхэд бүр математикч биш, харин зөв хүн л болох ёстой2017, 1 сар 25. 13:26МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна2017, 1 сар 18. 15:40Манай нам удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж сонгуульд ялагдсан2017, 1 сар 18. 15:14Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв2017, 1 сар 18. 15:11Алтан медалийн төлөө “Женко 1” багтай “Алдар-1” спорт хорооны баг барилдана2017, 1 сар 18. 15:07"Авлигын эсрэг чуулган"-ы онцлох ишлэл2017, 1 сар 18. 14:52Интернэтээр захиалга авч, хаягаар нь архи хүргэх тохиолдол ихэсчээ2017, 1 сар 18. 14:50Ю.Цэдэнбалын тухай түүхэн кино бүтээнэ2017, 1 сар 18. 14:49Токиогийн олимп руу бүх жүдочдоо манлайлан арлын Японыг дайлаар мордоорой аваргаа2017, 1 сар 18. 14:20Ж.Эрдэнэбат: Монгол бол өнөөдөр л эдийн засгийн хямралтай болохоос ирээдүй нь өөдрөг орон2017, 1 сар 18. 14:20Н.Номтойбаяр: Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож буурууллаа2017, 1 сар 18. 14:0574 настай эмээг дээрэмдсэн хэрэгтнүүдийн ялыг хэвээр үлдээв2017, 1 сар 18. 13:51Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна2017, 1 сар 18. 13:36Украинд 3 хүний генийг ашиглан хүүхэд төрүүлжээ2017, 1 сар 18. 13:35Чиний бүсгүй дараах чанаруудыг бүгдийг агуулсан бол бүү тавьж явуул...2017, 1 сар 18. 13:31NBA-ийн одод ямар үнэтэй машин хөлөглөдөг вэ?2017, 1 сар 18. 13:27Экс эхнэр, охин хоёр нь Трампыг эвгүй байдалд оруулав2017, 1 сар 18. 13:22Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа2017, 1 сар 18. 13:11Өмнөд Солонгосын тусгай прокурор ирэх сард Пак Гын Хэ-гээс мэдүүлэг авна2017, 1 сар 18. 13:10Отгон Жульетта харийг зорьжээ2017, 1 сар 18. 13:10Бууралтаж, Цайсан үсийг харлуулах энгийн арга2017, 1 сар 18. 13:04Сардаа 6000 долларын орлого олдог Монгол бүсгүй2017, 1 сар 18. 13:01Европарламентын шинэ даргын сонгууль болно2017, 1 сар 18. 12:58430 кг жинтэй эр Геркулec болохоор амлажээ2017, 1 сар 18. 12:48Нам даралтын зуух дэлбэрч нэг хүн нас баржээ2017, 1 сар 18. 12:46Нара: Бусдыг шүүж амьдрахаасаа залхацгаая л даа2017, 1 сар 18. 12:44Гэр бүлээрээ заавал үзэх 15 кино2017, 1 сар 18. 12:43Хөшигийн хөндийд “ХӨШИГ” татав уу?2017, 1 сар 18. 12:42Цэцийн дунд суудлын хуралдаан болж байна2017, 1 сар 18. 12:40
© 2018 NEWSWEEK LLC. Facebook Twitter Youtube