БЯМБА, May 26, 2018

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

1/ 18/ 2017    15 цаг 11 минут

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. 

Тухайлбал, төслийн 7.1 дэх хэсгийг “Улсын Их Хурал ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоож, санал авах өдрөөс 130-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийг товлон зарлана” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн 7.10 дахь хэсгийг “Энэ хуулийн 91.1-д заасны дагуу анхан шатны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш Монгол Улсын Их Хурал 30 хоногийн дотор дахин сонгууль товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно“ гэж өөрчлөн найруулав. Харин “Нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш нэр дэвшүүлсэн нам нь тухайн нэр дэвшигчийг татах, нэр дэвшигч өөрөө нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно” гэсэн төслийн 34.2 дахь хэсгийг хасах ажлын хэсгийн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ажлын хэсгийн ахлагч болон Сонгуулийн ерөнхий хорооны даргын тайлбарыг сонсоод “Энэ бол зарчмын асуудал. Нэр дэвшинэ гэж бөөн ажил удаж, харөнгө мөнгө зарж баахан манаргачихаад эцэст нь нэрээ татлаа гэж тоглоом хийж байгаа юм шиг хандаж болохгүй. Үүний цаана намын нэр хүнд, олон түмний итгэл үнэмшил, саналын хуудас хэвлэсэн зардал мөнгө гээд олон асуудал бий. Тиймээс энэ хэсгийг хасч болохгүй” гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь ажлын хэсгийн саналыг дэмжсэн тул Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар энэ асуудлаар цөөнх болж буйгаа мэдэгдсэн юм. Мөн нэр дэвшигч нь 500 сонгогч тутамд нэгээс илүүгүй шадар туслагч, 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй ухуулагчтай байна гэсэн төслийн 37.3 дахь хэсгийн шадар туслагчийн тоог “1000”, ухуулагчийн тоог “400” болгож тус тус нэмэхээр ажлын хэсгээс оруулж ирсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжээгүй тул төслийн заалт хэвээр үлдлээ.

Б.Анир 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд newsweek.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ц.Нямдорж: УИХ-аар баталсан гэрээнээс болж, төрд зүтгэсэн хүмүүсийг хорих нь буруу4 сар 23. 10:50Б.Баяржаргал: Хүүхэд бүр математикч биш, харин зөв хүн л болох ёстой2017, 1 сар 25. 13:26МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна2017, 1 сар 18. 15:40Манай нам удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж сонгуульд ялагдсан2017, 1 сар 18. 15:14Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв2017, 1 сар 18. 15:11Алтан медалийн төлөө “Женко 1” багтай “Алдар-1” спорт хорооны баг барилдана2017, 1 сар 18. 15:07"Авлигын эсрэг чуулган"-ы онцлох ишлэл2017, 1 сар 18. 14:52Интернэтээр захиалга авч, хаягаар нь архи хүргэх тохиолдол ихэсчээ2017, 1 сар 18. 14:50Ю.Цэдэнбалын тухай түүхэн кино бүтээнэ2017, 1 сар 18. 14:49Токиогийн олимп руу бүх жүдочдоо манлайлан арлын Японыг дайлаар мордоорой аваргаа2017, 1 сар 18. 14:20Ж.Эрдэнэбат: Монгол бол өнөөдөр л эдийн засгийн хямралтай болохоос ирээдүй нь өөдрөг орон2017, 1 сар 18. 14:20Н.Номтойбаяр: Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож буурууллаа2017, 1 сар 18. 14:0574 настай эмээг дээрэмдсэн хэрэгтнүүдийн ялыг хэвээр үлдээв2017, 1 сар 18. 13:51Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна2017, 1 сар 18. 13:36Украинд 3 хүний генийг ашиглан хүүхэд төрүүлжээ2017, 1 сар 18. 13:35Чиний бүсгүй дараах чанаруудыг бүгдийг агуулсан бол бүү тавьж явуул...2017, 1 сар 18. 13:31NBA-ийн одод ямар үнэтэй машин хөлөглөдөг вэ?2017, 1 сар 18. 13:27Экс эхнэр, охин хоёр нь Трампыг эвгүй байдалд оруулав2017, 1 сар 18. 13:22Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа2017, 1 сар 18. 13:11Өмнөд Солонгосын тусгай прокурор ирэх сард Пак Гын Хэ-гээс мэдүүлэг авна2017, 1 сар 18. 13:10Отгон Жульетта харийг зорьжээ2017, 1 сар 18. 13:10Бууралтаж, Цайсан үсийг харлуулах энгийн арга2017, 1 сар 18. 13:04Сардаа 6000 долларын орлого олдог Монгол бүсгүй2017, 1 сар 18. 13:01Европарламентын шинэ даргын сонгууль болно2017, 1 сар 18. 12:58430 кг жинтэй эр Геркулec болохоор амлажээ2017, 1 сар 18. 12:48Нам даралтын зуух дэлбэрч нэг хүн нас баржээ2017, 1 сар 18. 12:46Нара: Бусдыг шүүж амьдрахаасаа залхацгаая л даа2017, 1 сар 18. 12:44Гэр бүлээрээ заавал үзэх 15 кино2017, 1 сар 18. 12:43Хөшигийн хөндийд “ХӨШИГ” татав уу?2017, 1 сар 18. 12:42Цэцийн дунд суудлын хуралдаан болж байна2017, 1 сар 18. 12:40
© 2018 NEWSWEEK LLC. Facebook Twitter Youtube