ХаахWindows Mobile, Symbian үйлдлийн системтэй гар утаснаас та манай сайтын ТВ ийн 5 сувгийг үзэх боломжтой. Үүний тулд m.voodoo.mn рүү хандаарай.

Чи ухамсар, бусад нь чамаас ангид 5 сарын өмнө

Нүдээ нээхэд цэв цэнхэр тэнгэр, үүл хаа нэгтээ нь сэмжирсэн харагдана. Нүцгэн талын дунд ганцаар хэвтэж байгаа минь тэр. Нүүрэн дээр тусах нарны гэрэл илчтэйхэн байвч сэвэлзэх салхи нь сэрүүхэн байгаа нь надад таатай сайхан. Эгц дээшээ харан тэртээ тэнгэрийн нэгэн цэгт хараагаа тогтоон нүгэлт сэтгэлээн ажиглан хэвтлээ. Би юу ч бодохгүй байгаа хирнээ энэ сэтгэл хаа сайгүй ямар их тэнэж байсан гээч. Сэтгэлээн та шинжиж ер нь үзсэн үү? Та хөндлөнгийн хүн шиг хажуугаас нь ажиглаж үзсэн үү? Ямар их бохир,замбараагүй байдаг гэж санана.. Юу ч бодохгүй байя гэхээр бүүр ч их замбараагүй юмруу үсчээд орчихоно. Заналт дайсан Дондог, зальхай хүүхэн Туяа, Заамарын нинжа, Зулаагийн гоолиг бие, Зуслангийн найзууд, Зун юу хийхээ, зугаалга, архидалт гээд юм юм. Эмх замбараагүй бодолууд орж ирнэ. Тэгээд болоогүй гараа хөдөлгөж хөлөө тэнийлгэхийг шаардана. Тэгснээ удалгүй хөлөө нугалж хамраа нухахыг хүснэ. Хүнд хором тутамд шунал байгааг надад санагдуулж байлаа. Ямар ч өрөвдөм юм бэ дээ хүн гэж. Хөлөө нугалахгүй, хамараа нухахгүй гэхээр байж ядаж байгааг нь... Биен дотор юм орчихсон юм шиг л шаналж байгааг нь... Уг нь миний бие дээ.., гэхдээ миний хүслээр байхгүй гэж зөрж байгааг нь... Би юм бодохгүй, юу ч хийхгүй, зүгээр л дээш харж хэсэг хэвтэх гэсэн юм шүү дээ. Хүн харахад юу ч хийхгүй хэвтэж байгаа л даа. Гэхдээ сэтгэл минь цуцалтгүй ажилсаар л байгаа нь надад мэдрэгдэж байлаа. Ганц ч минут зүгээр байхгүй юм гээч, энэ сэтгэл. Намайг үймүүлж, заримдаа уурлуулж, заримдаа хөгжөөж байх юм. Тэгсэн хирнээ надаас ангид байх юм. Ер нь бодол, сэтгэл гээд ухамсраас бусад бүх зүйл минь надаас ангид байх юм. Би ч сэтгэлдээ хууртаж дорхноо л нөгөө замбараагүй бодлууд дунд нь умбаад эхлэнэ. Гэнэт өөрийгөө мэдээд татаад авна. Удалгүй бас нэг өөр зүйлрүү намайг хөтлөөд оруулчихана. Яамаар ч юмб дээ... Дээрх шиг үе надад их олон байдаг байлаа. Хүний оюун ухаан их бохир, тэр худал хэлэхийг тооцоолж, хүнд сайхан харагдахыг хичээж, биеэ далдалж, жүжиглэж байдаг. Бидэнд ухамсартай өнгөрүүлдэг амьдралын мөч цөөн байдаг. Бид ухамсраар биш, улс төр, нийгмээр амьдраад байх юм. Алхам бүрдээ бизнес сэтгэлгээ гаргана. Сэтгэлдээ, бодолдоо, бүхнийг яахыг тооцоолж байдаг уураг тархиндаа хууртсаар л... Мундаг харагдахыг хичээгээд л... Яриад л, мэдэмхийрээд л яваад байх юм. Ухамсар гэдэг /Нэгэнтээ олон мистикч, философерууд хэлж байсан л даа/ : юу хийж байгаагаа бүрэн ухамсарлахыг хэлдэг юм шиг. Би явж байна, би идэж байна, би сууж байна гэж бидний ухамсарлахгүй өнгөрөөдөг алхам бүрийг алдалгүй ухамсарлаж байхыг хэлдэг юм шиг. Би мэдэхгүй л дээ, гэхдээ тэдгээр мистикч, философеруудтай санал нэг байна. Тэгвэл бид уураан, үзэн ядалтаа, хайраа, хайрлаж байгаагаа, харамслаа, баяр хөөрөө гэх мэт бүгдийг ухамсарлаж, нэг ч зүйлийг автоматаар өнгөрүүлэхгүй байж чадвал яана гээч?! Бидэнд худал хуурмаг байхгүй, бидэнд ичих зовлон ч байхгүй, бидэнд уур үгүй, бухимдал үгүй байх юм шүү... Туршаад үзээрэй. Бүрэн ухамсартай байж. Заавал ийм тийм байх албагүй, зүгээр л туршаад үзээрэй!!!
Tags: batuka_0701,
Нийтлэгч: batuka_0701 Ангилал: Сэтгэгдэл 0 48 Уншигдсан
Rate_0Rate_1Rate_2Rate_3Rate_4Rate_5Rate_6Rate_7Rate_8Rate_9Rate_10