ХаахГар утасны сүлжээтэй газраас та өөрийн статусаа байнга шинэчлэх боломжтой. Үүний тулд та өөрийн гар утасны дугаараа Профайл хэсгийн Мэдээлэлд хадгалаарай. Түүнийхээ дараа 158851 рүү статусаа явуулахад л хангалттай.

УБ-Бээжингийн нислэг 335 ам.доллар буюу Европыг тойрно. 8 сарын өмнө

Easyjet, Ryanair гэх мэт хямд нислэгийн компаниудын тухай та бүхэн сонссон уу? Airasia хэмээх нэгэн компани одоо Азийн бүх орон руу 30-50 ам.долларт нисэж байна. Англи руу хөлбөмбөгийн тоглолт үзэхээр нисэж болж байна гэтэл УБ-Бээжин рүү үнэхээр өндөр үнэтэй байгааг та анзаарав уу. Яагаад ийм өнөдр үнэтэй байдаг талаар та ер нь бодож үзсэн үү? Бүх онгоц адилхан шахам түлш зарцуулна, үйлчилгээ үзүүлнэ. Гэхдээ тэд яаж ийм бага мөнгөөр хүмүүсийг нисгээд байна?

Үүний шалтгааныг тайлбарлахыг бага ч гэсэн оролдъё. Аялал жуулчлал бол дэлхийн засгийн газруудын хувьд хамгийн хүсүүштэй бизнесийн нэг яах аргагүй мөн. Учир нь энэ салбараа хөгжүүлээд улсынхаа төсвийг бараг 100% бүрдүүлдэг улс орон олон бий. Тэдэнд Оюу Толгой байхгүй ч гэсэн орлоготой толгой (Зайсан Толгой, Алтан Овоо, уул ус байгал) бий. Манайд ч бас олон орлого бий болгох толгой бий. Хэнтийн, Их Говийн Дархан Цаазат газрууд гэх мэт. Газрын тосноос орлогоо шавхагдашгүй орлого болгон хөрвүүлэхийн тулд Арабууд хиймэл арал барьж National Geography сувгаар Mega Construction нэвтрүүлэг хүртэл хийж байна. Тэдэнд тэр хэзээ нэгэн цагт шавхагдах нөөцөө шавхагдашгүй болгохын хүсэл эрмэлзэл байна. Тиймээс ч тэд үй олон Оюу Толгойгоос орж ирэх орлогыг тэнгист булж байна. Юуны учир вэ, дэлхийн хамгийн шилдэг аялал жуулчлалын чиглэл болохыг мөрөөдөж байна. Тэд шинэ Таити, шинэ Сейшэлл, шинэ Бангалор, шинэ Канкун болохоор хөдөлмөрлөж байна.

Монголд одоо л төсвийн сангийн буюу fiscal орлого олж эхэлэх гэж байна. Бид саяхан нэг хэсэг туйлан цамнахдаа татвар өндөр хэмжээнд тогтоож жаргасан, жаргасан ч гэж дээ төсөв зарцуулагчид жаргасан, туйлсан удаа бий. Түүнийхээ дараа бид хамаагүй хөөрч цээжээ дэлдэх аюултай гэдгийг цухас ч гэсэн ойлгож чадсан. Үүнийхээ дүнд эхлээд уул уурхайн төслүүдээ эргэлтэнд оруулахаар түргэвчилсний үр дүнд Оюу Толгойн гэрээ байгуулагдав. (Сайн муу гэдэг талаас нь биш харин хэрэгтэй эсэх талаас нь иш татав). Харин энэ уул уурхайн хөгжлөөс буюу шавхагдах эх үүсвэрээс орж ирэх орлогыг шавхагдашгүй болгох мэдлэг чадвар, ур ухаан, төлөвлөгөө бидэнд бий юу? Эсвэл өөрсдөө өөрийнхөө үедээ хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй найрлаад, найрын хөглөрсөн ширээгээ хойч үедээ цэвэрлүүлэхээр үлдээх үү? Ийм л эргэлтийн цэг дээр бид сууж байна.

Бидэнд бүх боломж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд. Харин бидэнд шавхагдах баялагаа ашиглан баялаг үйлдвэрлэх “мөнхийн хөдөлгүүр” бүтээх хүсэл, зориг, шийдэл, түүнийг сэтгэн хэрэгжүүлэх ур ухаан байна уу. Ядаж гадныхнаас суралцъя л даа. Тиймээс энэхүү нийтэлийнхээ эхлэл рүү эргэн очъё.
Онгоц дүүрэн Британи залуусыг нэг бүрийг нь ердөө 30-100 еврогоор (өдөр шөнө, нөхцлөөсөө хамаараад) Италийн Ром, Венецид хүргэснийхээх нь төлөө тэр нислэгийн компани тухайн хотын аялал жуулчлалын газартай байгуулсан гэрээний дагуу хүргэж ирсэн нэг жуулчин (зочин бүр жуулчин гэсэн үг л дээ) бүрийн төлөө 30-60 евро авдаг байна. Мэдээж энэ бүхэнд ганц мөнгөнөөс гадна хотын нисэх буудал үйлчилгээнийхээ үнийг бас бууруулах нь тодорхой.

Аливаа асуудлын гол мөн чанарыг олж харан түүнийг л засахад түүнээс ургаж салаалсан бизнес бүхэн үр шим ээ хүртэж эсвэл хорчийн хувхайрах нь менежментийг, маркетингийг мэддэг хэн бүрийн хэлэх л үг. Харин Ром, Венец хотын аялал жуулчлалын газрынхан жуулчны гудамж гэж бий болгосонгүй, хэдэн гэр буудлууаа аттестатчилан, хөтөч-орчуулагч нартаа сертификат өгсөнгүй. Жуулчид ирээд л байвал тэдэнд үйлчлэхийн тулд тэднээс хэдэн төгрөг саахын тулд оюутан залууч ер нь хэн хүнгүй л зааж зандруулалгүйгээр өөрсдөө сурчихдаг жамтай эд шүү дээ.

Malaysia truly Asia (Малайз бол жинхэнэ Ази) гэсэн уриатайгаар эхэлсэн Малайзын Аялал Жуулчлалын Газрын кампанит ажил үр дүнгээ маш их өгснийг тоо баримтаар биш юмаа гэхэд түүнийг дагаад Энэтхэг, Македони, Египет, Турк улсууд хүртэл өөрийн брэнд рекламаа хийснээр харж болох юм. Дэлхийн улс үндэстнээрээ 200-хан аялал жуулчлалын брэнд бий. Түүнээс ахуй амьдрал, гүн ухаан, соёлоороо гарын аравхан хуруунд багтахаар бий. Түүний нэг нь нүүдэлчний иргэншлийн өлгий нутаг Монгол. Бид үүнийгээ өнгөлөх нь илүү болохоос бид түүний шр хөврөл Чингис Хаанаар брэнд хийх хэрэггүй болов уу. Эхлээд үндсийг нь атгачихвал уг салаа нь биднийх л байх болно. Тиймээс Аялал Жуулчлалын Салбарыг хөгжүүлж байгаа төрийн болон ТББ-нууд нэг зүйлийг бодох цаг нь болсон байхаа.

Манай аялал жуулчлалд төр маань, төрийн менежмент маань үгүй мөн их саад хийж байна дээ. Санаа нь биднийгээ гар газар хөл хөсөр суулгаад сайхан наргиж, цэнгэж наадамлан жаргасан ард олон байхыг харах гэсэн гэнэн мөрөөдөлтэй бололтой. Хүн хөгжиж байж нийгэм хөгжинө. Нийгэм хөгжиж бусад салбарт дэвшил гарна. Ердөө аялал жуулчлалтай холбоотой ажиглалтаа дурдахад ийм л байна.

Tags:
Нийтлэгч: hERERA Ангилал: Сэтгэгдэл 0 37 Уншигдсан
Rate_0Rate_1Rate_2Rate_3Rate_4Rate_5Rate_6Rate_7Rate_8Rate_9Rate_10