Төр минь төр минь төр минь буюу төрийн албан хаагч байх нь төрөл төрлийн бизнес эрхлэн төрөл бүрийн татвар төлөгч хувь илүү байхаар заяагдс 9 сарын өмнө
Цагтаа төрийн албан хаагч байж үзсээн, 2000 оны эхээр бол 40 мянган төгрөгөөр сард гэр бүлээ, дөнгөж төрсөн нэгэн эрийн живх, живхийг нь хэмнэээд даавууг нь угаахад л хоол унд бараг л авч хүрдэггүй байж билээ. Бас залуу байсан, олон танилтай болох өөрийгөө таниулах бусдыг таних гэхчилэн олон шалтгаанаар хэдэн пивоны ард гарах хэрэгтэй болно. Нэг ёсондоо төрдөө зүтгэсний хүчинд өөрөөсөө золиос их гаргадаг байж билээ. Нэгэнт ийм ирээдүй байгаа юм чинь татвараас тэжээлгэдэг нэгэн байснаас татвар өгдөг нь байя гэж шийдэн өөрийн эрдэм, чадалд найдан бизнес эрхлээд даруй 5 жилийг ардаа орхиж. Энэ хугацаанд төрдөө өгсөн татварыг тооцвол 10 орчим дундаж төрийн албан хаагчийг сар бүр тэжээхүйц татвар, хураамж төлжээ.
Энэ хооронд татварын орлого нь төр маань нэмэгдсэн төр маань залуусаас минь цалингаар цохин авахыг санаархаж олон оролдлог албан тушаал амлаж байсан. Төрийн цалин энэ 5 жилийн хооронд бараг л 5-8 дахин нэмэгдсэн байхад хувийн хэвшлийнхний дундаж цалин 2-3 дахин л нэмэгджээ. Ийнхүү хувь, хувьсгалгүй ажиллагсад бараг ижил гарааны цалин авч эхэллээ. Мэдээж туршлага, мэдлэг ур чадвар нэмэгдэхийн хэрээр цалин өөр өөр авах нь зүйн хэрэг л дээ.
Хамгийн гол гонсойж, харамсал төрсөн шийдэл нь татварын мөнгөөр төр албан хаагчдаа хувийн хэвшлийнхэнтэй ижил байхуйц цалингийн түвшинд хүргэсэн атлаа дахин орон сууц худалдаж авч өгч байна. Таны татварын мөнгөөр шүү дээ. Татвараа өгөөгүй бол таныг торгоно, алдаги тооцно, шүүхэд дуудна, харин төлсөн татварынхаа хариуд та төрийг тэгж хэлэх эрхгүй бөгөөд төрийн сүлд минь өршөө гэдэг ганц үгийг л хэлэх хэрэгтэй. Энэ бол бизнест тань гай аврахгүй байх “ум мааний бад ми хум” юм байгаан.
Харин бизнес эрхлэгчид, хувийн хэвшилд ажиллагсад бол татвараа төлөөд үлдсэнэээр нь амьдраад тэгээд юм үлдвэл байр сууц гэх мэт зүйлсдээ санаа тавьж болох нь. Бидний нийгэм ийм илэрхий өрөөсгөл байна уу эсвэл бид өөрсдөө ийм өрөөсгөл өрөөл татанги сэтгэхүйтэй яваад байна уу?
Эсвэл төрийн маркетинг гээч үү төрийнхнийгөө тэтгээд түүнийгээ тэжээгчдээ жийдэг нь…???

Гишүүд
Мэдээ
Галерей
Дуу
Видео









