ХаахХэрэв та гэрэл зураг сонирхдог бол манай Фото хэсэгт өмнөх сорилд оролцож авъяасаа сорин том шагналын эзэн болоорой.

Энэ өдрийн дуу, видео /Stand By Me/ 7 сарын өмнө

нэтээр тэнэж яваад ажлын залуугийнхаа статус дээр байсан линкийг дарсан биш харин ёстой нурууны голоор гүрвэл гүйтэл гишжгдэм сайхан мэдрэмж төрөхөөр зүйл үзсэнээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Доорхи зүйл бол тэрхүү блогийн орчуулга нь болно:

Хэрвээ энэ видео таны нүдэнд нулим хуруулахгүй, таны нэг өдрийн баяр баясгаланг бэлэглэхгүй бол та хүйтэн зүрхтэй новш байж таарна. Эхнээс нь дуустал үзээрэй, та харамсахгүй.

Энэхүү Stand By Me дууг дэлхийн эргэн тойронд байгаа “гудамжны” гэх урам бүтээлчдээс виртуал студи ашиглан бичиж авсан юм. Бичлэг Калифорниагийн Санта Моника хотноо гудамжны уран бүтээлч Roger Ridley суурь трэк буюу хоолой, гитараар эхэлнэ. Суурь хөгжим дээрээс Ridley-гийн суурь хөгжмийг чихэвчээр сонсонгоо Луизианагийн Нью Орлеаны Франц хэсэгт амьдардаг сохор дуучин Эллиотт Өвөө залгуулан хоолой болон аман хуураар орж ирнэ. Мөн тэр хотын Washboard Chaz зарим нэгэн метал оролтуудыг нэмж өгнө.

Тэндээс цааш нь продюссерүүд дэлхийн хаа сайгүй явж Европ, Африк, Өмнөд Америкийн хачир, оруулгыг нэмэн олон тооны хөгжмийн зэмсэг, хоолойн ур чадвараар дэмжүүлэн дэглэх шиг болно. Энэ бүгд нэгдээд нэгэн эцсийн бүтээгдэхүүн гарсан бөгөөд ашигласан бүх зүйлс ердөө энгийн нөүтбүк болон хэдэн микрофон байсан болно.
Би таны талаар мэдэхгүй ч гэсэн энэ намайг ёстой нэг хөөргөх шиг л болсон. Бэн И Кингийн классик дууны амьдралдаа сонссон хамгийн лайтай хувилбар байсан гэж би л лав хэлнэ. Би л лав үйл олонг хувилбар сонссон л юмдаг. [Playing for Change—ийнханд баярлалаа. Эрхэм найз Fernando-доо бас баярлалаа]

Нийтлэгч: hERERA Ангилал: Сэтгэгдэл 1 308 Уншигдсан
1сэтгэгдэл үлдээсэн
#7 сарын өмнө
Дэлхий хавтгай болсон гэдгийн бас нэг баталгаа. Мэдээллийн Технологи, интернэт үүнийг боломжтой болгож байгаам. Үнэхээр гоё санаа :)
Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай
Rate_0Rate_1Rate_2Rate_3Rate_4Rate_5Rate_6Rate_7Rate_8Rate_9Rate_10