ХаахХэрэв та үнэхээр идэвхтэй байж чадвал бид таны профайлыг сайтын нүүр хуудсанд сурталчилж олны танил болгоно.

Хөндлөнгөөс оролцох vs Хамтын Оролцоот Маркетинг 11 сарын өмнө

Жирийн Америк иргэн өдөрт 30,000 сурталчилгааны мессежтэй тулгардаг гэж судалгаагаар гарсан байна. Энэ талаар анх сонсоод бол үнэхээрийн итгэх аргагүй байсан юм, гэсэн хэдий ч энэ талаар эргэцүүлэн хэсэг тунгаагаад ирэхээр өөр дүр зураг харагдаж байна. Та ч гэсэн энэ талаар яагаад тоолоод үзэж болохгүй гэж? Миний бодлоор Монголд энэ илүү гарна уу гэхээс дутахгүй мэт (самбараас авахуулаад дэндүү олон тооны эрээ цээргүй сувгаас үзэхэд). Ажил руугаа явж байна гэж бодъё – гудамжны самбар, замын дагуух жижиг самбарууд, машин, бага оврын ачааны машин дээрх лого, мерчандайз хийсэн дэлгүүрүүд, радиогоор явах реклам гэх мэт. Тэгвэл ажил дээрх хугацааг аваад үзье, веб дээрх баннер, богино ханцуйтай цамцан дээрх лого, таны утсанд ирэх мессежүүд, мессенжерийн спамууд, pop - up хуудаснууд гэх мэт. Тэгэхээр хичнээн сурталчилгааны мессеж танд ирж байна.? Тэгээд та хэдийг нь анхааралдаа авч байгаа талаараа бодоод үз дээ? Хэдийг нь харин санаж байна? Тэдний хичнээн нь тан рүрч таны худалдан авалтанд нөлөөлсөн бол? Үүнийг “сурталчилгааны сохролт” гэдэг бөгөөд бид хэрэглэгчийн үүднээс эдгээр зүйлсийг өөртөө шүүх, ялгах маш сайн боловсорсон шүүлтүүртэй болсон байдаг.

Хөндлөнгөөс оролцох маркетинг

Хөндлөнгөөс оролцох маркетинг нь өөрийн боломжит хэрэглэгчээ сэтгүүл унших, ТВ үзэх, тоглолт үзэх, ажил руугаа явах зэрэг ямар нэгэн зүйл хэрэглэж, оролдож сонирхож байхад нь олж аван түүнийг сурталчилгаагаараа хөдлөнгөөс оролцох үйл явцыг хэлнэ. Чингэхийн тулд сурталчилгаа нь уламжлалт тогтсон стандартаараа л явагдана. Дээр дурдсан жишээг үндэслэн хэрвээ хэрэглэгч тэрхүү 30,000 зар сурталчигааны мессежний алиных нь ч нөлөөнд автахгүй байгаа тохиолдолд та өөр үр дүн гаргана хэмээн найдан нэг хэвийн зүйлээ хийсээр байх нь хэр зөв зүйтэй үйлдэл байх бол?

Энэ бол тэнэг хэрэг. Энэ бол зүгээр л хий хоосон мөнгө цацалт. Энэ бол аль болох олон хүнд хандан аль болох чангаар дуу хоолойгоор боломжит хэрэглэгчид хүрнэ гэсэн найдвар тээн мөнгөөр сурталчигааны хийн буудлага, цацалт хийнэ гэсэн үг юм. За даа бараг л галын наадам гэсэн хийнэ гэсэн нь бараг дээр байж магад.

Таны анзаарсанчлан энэ бол тийм ч үр дүнтэй ажил биш. Олон компанийн хувьд энэ хэв маягийн арга нь эмх замбараагүйдэлтэй илүү их эмх замбараагүйдлийг бий болгож тэмцэж байгаатай ижилхэн зүйл.
Хичнээн сайн сегментчилсэн байсан ч гэлээ зорилтот үзэгчид ирэх шуугиан, залхмаар чимээг шүүн ялгаж, анзаарахгүй байхыг сурчихсан байдаг. Энэ бол бодит байдал.

Хамтын Оролцоот Маркетинг

Тоон орон зай (digital space) нь бүхэлдээ үе тэнгийнхэнтэйгээ, хэрэглэгчидтэйгээ, ажилчидтайгаа харилцан ярилцаж, тэднийг мэдээллээр хангаж, тэдэнтэйгээ хамтаар шинэчлэгдэж, бодитойгоор өөрийнхөө санал болгож буй зүйлээ тогтвортой, тогтмол хөгжүүлэх тухай л зүйл юм. Хэрэглэгчдэд өөрсдийнхөө сонголтоо хийх, шийдвэрээ гаргах хүч чадал, мэдээлэл, зөвлөгөө, эх үүсвэр бий, тоо ертөнцөд бол энэ нь харилцан ярилцах л хэрэгсэл.

Энэ бол тунгалаг, ил тод байдал бөгөөд хэрэглэгчидээ өөрийнхөө ажилчидтай тогтоосон бодитой харилцан үйлдэл дээр тулгуурлан өөрийнхөө брэндийг бий болгох, урлахад оролцох боломжийг олгоход л чиглэсэн зүйл. Энэ мөн уламжлалт маркетингийн парадигмийг орвонгоор нь эргүүлэн, нэгжтэй харилцах харилцан үйл ажиллагаанд орж тэдний өөрсдийнх нь сүлжээгээр нь дамжуулан “нөлөөлөх”-өд оршино.

Энэ бол оролцоо бий болгох тухай юм. Энэ бол та өөрийн хэрэглэгчээ өөрийн тань брэндийг бий болгох, ирээдүйд таны хэрэглэгчдээ хүргэх туршлагыг урлах боломжийг олгож байгаа хэрэг юм. Энэ бол уламжлалт брэндийн үйлдвэрлэгдсэн илэрхийлэл (identity) бус харин хүний хоорондын харилцаа, холбооны тухай юм.

Цаашид…

Бид өдөр ирэх тусам хэрэглэгчийн зан төлөв танигдахын аргагүй болтолоо өөрчлөгдөж байгааг харж байна. Хэдийгээр Монголын нийт хэрэглэгчдийн харьцангуй бага хувь нь компьютерийн мэдлэгтэй, интернетэд холбогдсон байдаг хэдий ч хамгийн гол нийгмийн хөдөлгөгч хүч, бусад массдаа хамгийн сайн нөлөөлөгч хэсэг байгааг харж болно. Нэг ёсондоо мөс хагалагчид юм. Тиймээс тэдний хагалсан мөс буюу бий болгосон, нэвтрүүлсэн хэрэглээ, имиж, зуршил бусад массын ирээдүйн төлөвийг урлаж байна гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй.

Tags:
Нийтлэгч: hERERA Ангилал: Сэтгэгдэл 0 110 Уншигдсан
Rate_0Rate_1Rate_2Rate_3Rate_4Rate_5Rate_6Rate_7Rate_8Rate_9Rate_10