Данте Алигиери 1265-1321: Тэнгэрлэг Комеди (Туульс) 12 сарын өмнө
Өөрийн цаг үеийнхээ нэгэн адилаар Дантегийн амьдрал эмх замбараагүй байсан авч түүний шилдэг бүтээл нь одоо оршин байгаа урт, томоохон шүлэгүүдээс хамгийн эмх цэгцтэй нь билээ. Түүний амьдралын туршид төрөлх Флоренц, түүгээр зогсохгүй Италийн ихэнх хэсэг хэсэг бүлэглэлүүдийн тэмцэл дунд хуваагдсан байсан. Энэхүү тэмуэл дунд төрийн хүн, сурталч болохынхоо хувьд Данте өөрийн хувь оролцоог байс бий болгосон юм. Тийм ч амжилттай байгаагүйгээс тэрээр 1302 онд цөлөгдсөн байна. Насан эцэслэх хүртэлээ хорин жилийн туршид Данте Италийн өнцөг булан бүрээр хэрэн хэсүүчилэн, хаадын өргөөнөөс нөгөө өргөөний хооронд бэдрэн цөллөгийн гашуун нясууныг биеэрээ мэдэрэн явжээ.
Орчин цагийн бидний нүдэнд түүний сэтгэл хөдлөлийн амьдрал тэнцвэргүй байсан нь харагдаж байна. Тэрээр найман настайдаа Битрис хэмээх бяцхан охиныг анх харсан бөгөөд түүнийгээ есөн жилийн дараа дахин харсан тухайгаа бидэнд бичиж үлдээсэн байдаг. Энэ бол түүний оюун санаа, төсөөлөл бүхнийг хөтлөн жолоодож байсан мөн Тэнгэрлэг Комедийн төгсгөлийн хэсэг болох Диваажингийн хамгийн төгсгөлийн дуулалд бурхны дараагаар эн тэргүүнд тавьсан эмэгтэй хүнтэй харилцаж байсан бүх түүх нь юм.
Гай гамшиг бүхий Тамаас эхлээд Аз Жаргалтай Диваажинд төгсдөг учраас Данте өөрийн шүлэгээ комеди (тайлбарлагчид, шүүмж бичигчид “Тэнгэрлэг” гэсэн тэмдэг нэрийг сүүлд өгсөн болно) хэмээн нэрлэсэн байна. Анхлан уншигчдад энэхүү шүлэг нь нэвтрэшгүй хана, цайз мэт санагдах нь бий. Бүр бэргэмээр, сүрдмээр болгочихсон нь Агуу сэтгэгч Томас Акуинасаас (1224/5 - 1274) үүсэн гарсан шашин судлал юм. Дантегийн бидэнд өгүүлсэнчлэн шүлэглэл утга санааны хувьд дөрвөн түвшинтэй. Билэг тэмдэг, ёгтлолыг байнга ашигласан байх агаад Дантегийн үндсэн хэрэглүүр биш байгаа сонин, харин түүний оюун бодлын нэгэн хэсэг байсан байж болох юм. Мөн эцэст нь энэхүү шүлэг нь эдүгээ цагийн ишлэлийг бас ихээр ашигласнаараа Данте нь өнөөгийн бидний нэрлэгдэгчлэн сэтгүүл зүйн хэрэглүүртэй цөөхөн хэдхэн агуу зохиолчдын нэг юм.

Гишүүд
Мэдээ
Галерей
Дуу
Видео









