Төрийн шударга бизнес 4 сарын өмнө
Жар хүртлээ татвар төлж, 61-тэй үхнэ… хэмээх news.mn дээр нийтлэгдсэн нийтлэлийг уншиж суутал манай дүүргийн ниййгмийн даатгаын байцаагч нийгмийн таагалаа төл гэж утасдаж байна. Манай компани 1.5 сая орчим төгрөгийг нэг сард төлдөг юм л даа. Төр өөрөө өөртөө шахам хууль зохиогоод тэрүүгээрээ дарамтлан цуглуулж чадаж байгаа мөнгөө авсан шигээ үр дүнтэй, гадаадын тэтгэвэрийн сангууд шиг үржүүлдэггүй юм аа гэхэд зарцуулж чадаж байна уу?
Дээрх нийтлэлээс иш татах аваас “Сарын 400 мянган төгрөгийн цалинтай нэг иргэн нийгмийн даатгалын шимтгэлд сард 40 мянган төгрөг, байгууллага 44 мянган төгрөг, нийт сарын цалингийн 21 хувь буюу 84 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Үүний таван хувь буюу 20 мянга нь эрүүл мэндийн даатгалд ордог байна. Үүнийг хүний идэвхтэй ажиллах 30 жилээр үржүүлбэл /манайд тэтгэврийн насыг эрэгтэй 60, эмэгтэй 55-аар тогтоосныг харгалзан/ нийгмийн даатгалд нэг хүн 30.240.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалд 7.200.000 төгрөг төлдөг гэсэн тооцоо гарна. Хэрвээ таны сарын үндсэн цалин 200 мянга бол үүнээс хоёр дахин бага дүн гарна гэсэн үг. Харин энэ хэмжээний халамжийг бид амьдралын хаа үлдсэн хугацаанд буюу тэтгэвэртээ суусан суусан хойноо, эсвэл хааяа нэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа төрөөс эргүүлэн авч чаддаг уу?”
Хариулаарай хамгийн зөв хариултыг та өөрөө ч мэдэж байгаа шүү дээ.
Аав минь насаараа инженер хийж тухайн үедээ 800-1200 төгрөгийн цалин авч байсан нэгэн. Одоо тэтгэвэргүй. Учир нь тэрээр зах зээлд шилжих үед цалингаараа амьдралаа тэтгэх боломжгүй болсон тул хэдэ найз нартайгаа хамтарч технологийн шийдэл гаргадаг компани байгуулж тэр орлогоороо улсад олон жил бас татвар төлсөн нэгэн. Гэтэл тэр хүнд 20 жил ажиллах хугацаандаа нийгмийн халамж буюу тэтгэвэртээ гарахад чинь өгнө гэсэн мөнгөө өгөхгүй луу унжиж байдаг. Яг энэ үед нийтлэл, эцгийн минь туулсан зам, өөрийн байгаа байдал 3 зэрэгцэж ирэв. Дээр дурдсан нийтлэлийн дараах хэсгийг тантай хуваалцъя.
...“Таны ээж аав, эмээ өвөө хэдэн жил тэтгэвэр авсан бэ? Эсвэл та өөрөө жилдээ ганц удаа эмнэлэгт хэвтэхдээ эрүүл мэндийн даатгалаараа эм тариагаа үнэ төлбөргүй авч чаддаг бил үү? Та үйлдвэрлэлийн осол шалтгааны улмаас хөдөлмөрийн хагас болон бүрэн чадвараа алдсан, эсвэл таны гэр бүлийнхнээс хэн нэг нь амь насаа алдсан тохиолдолд нийгмийн даатгалын сангаас ямар нэг шалтаг шалтгаан тоочилгүйгээр шаардлагатай тэтгэмж, нөхөн олговрыг цаг алдалгүй үзүүлж чадаж байсан уу?...
Олон хүн үүнд “Үгүй ҮГҮЙ ҮГҮЙ” л гэсэн хариулт өгнө. Тэр байтугай УИХ-ын дарга асан Л.Энэбиш, УИХ-ын гишүүн асан М.Зэнээ нарын гэр бүлд ч тэтгэвэр тэтгэмж олгоогүй юм гэнэ лээ. Энэ үгээ тэд бүр нэлээд “бахархалтайгаар” хэлсэн шүү.”...
Нийгмийн даатгалын байцаагчийн хатуу сануулга өгснөөр бол алданги, торгууль, хүү тооцоод, шүүхэд дуудагдах болж байна. Өгөхгүй гээгүй, өгч байгаа хэдий ч орлогын бололцоо муу зэргээс 2-хон сар л тасалдсан төлбөр шүү дээ. Гэтэл төр өөрөө хичнээн юм болж байж нэг бичиг, тодорхойлолт, цохолт хийж өгдөг билээ дээ. Төр өөрөө шударга байж байж хуулийн заалт, торгууль, алдангиа тавих хэрэгтэй бусуу. Төр өөрөө үлгэр жишээ үзүүлж байж иргэнээ дарамталдаг байх ёстой бусуу.
Хотын иргэд ийм бухимдалтайгаар түгжирч, хорт шахам утаагаар хагас жил амьсгалж, ундны усанд нь микрээ угаасан иргэдтэй байхад “харх жилтэй” л биш бол 60 наснаас цааш амьдралын таашаал, жаргал гэдгйиг үзэхгүйгээр нүд аних нь тодорхой болж байна.
60 хүртэл татвараа төлөөд 61-тэйдээ үхэх нийгэмд хэзээ авна хэмээн “нийгмийн даатгалын шимтгэл” гээч мөнгийг төлөх хэрэг байна уу? Захын бизнес эрхлэгч, наймаачин ч гэсэн хэнээр ч хэлүүлэлтгүй “үгүй” гэсэн сонголтыг хийнэ.

Гишүүд
Мэдээ
Галерей
Дуу
Видео









