Ч.Одонцэцэг: Намайг зөвхөн “Хэцүү анги”-ийн дуугаар тодорхойлбол өрөөсгөл болно. 2 сарын өмнө
Намайг ширтсээр байтал чинь би цоорлоо
Над руу тэмүүлсээр байтал чинь би нисчих вий
Хэлэхээс чинь өмнө би сонсоод
Хазахаас чинь өмнө би бутаръя.
Энэ бол залуу дуучин Одноогийн зохиосон, бас өөрөө дуулсан "Миний хүсэл" дууны эхний дөрвөн мөр. Та Одноотой "Хэцүү анги" киноны "Ариун наңцин" дуугаар нь жич танилцсан байх. Залуус бол альтернатив Одноог эртнээс мэднэ. Түүнтэй ярилцлаа.
-Шоу бизнест Одноо гэсэн нэр орж ирлээ. Гэхдээ эхлээд эцэг эхээс оноосон нэртэй тань танилцъя?
-Ч.Одонцэцэг. Багаасаа Одноо гэәд товчилчихсон. Тайзан дээр Одонцэцэг гээд л уртаар дуудахаар хэцүү санагдаад товчилсон нэрэә хэлдэг юм.
-Үндэсний телевизээр гарсан "Хэцүү анги" олон ангит киноны "Ариун нандин" дууг дуулснаас тань хойш Одноо гэж ямар дуучин байна аа гэсэн асуулт тавигдаж эхэллээ. Хэн ч гэсэн шинэ зүйлийг сонирхож сонждог шүүдээ?
-Рок апьтернатив чиглэлээр дуулдаг л даа. Дуулж эхэлсэн гэвэл бүр багаасаа. Харин Дашка студийг төгссөнөөсөө хойш тайзан дээр гардаг болсон. Анхныхаа цомгоо өнгөрсөн оны тавдугаар сард гаргалаа. "Би сэрээнэ" гээд.
-Рок альтернатив чиглэлээр дуулдаг мөртлөө яагаад уянгын дуу дуулсан юм бэ. "Хэцүү анги"-ийн дуу чинь уянгын дуу биз дээ?
- Поп чиглэлийн уянгын дуу. "Хэцүү анги" олон ангит кино болохоор хоёр сарын турш орой бүр миний дууг хүмүүс сонссон. Олныгхамарсан болохоор энэ дуугаар ил үү таниад байгаа юм. "Оиуз" хамтлагийн Төгсөө ах чиний стилээс тэс өөр л дөө. Гэхдээ чамд л тохирох, чиний л хоолой зохих дуу юм гэсэн. Зориглоод дуулсан. Мэдээж дуучин хүн аль аль талаас өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн "Хэцүү анги"-ийн дуугаар тодорхойлбол өрөөсгөл болох байх аа. Рок альтернатив сонсдог хүмүүс намайг сайн мэдэж байгаа болов уу.
-Одноо хэзээнээс эхэлж дуулж эхэлсэн юм бэ?
-Таван жил энэ чигләлээр дууллаа. Өнгерсөн жил гаргасан цомогт орсон есөн дууны тав нь клиптэй. "Чиний торонд хоригдоно" гээдхар цагаан шоотой клипийг маань олон хүн мэднэ байх аа.
-Дуучид давхар мэргэжил эзэмшээд байна шүүдээ. Бас ардаа нэг бизнестэй байх моод дэлгэрчихэж?
-Бизнес гээд байх юм байхгүй ээ. Би МУИС-ийг урлаг судлаач мэргэжлээр төгссөн. Урлагийн тогоонд орсноос цааш рок попынхны, өөрийнхөө уран бүтээлийн талаар аахар шаахар тэмдэглэл хийж баримт цуглуулдаг. Одоогоор нийтлээгүй байгаа ч өөрийнхөө бичсэнийг олонд хүргэнэ гэж бодож байгаа.
-Залуу урлаг судлаачтай ярилцаж байгаа болохоор Монголын урлагийн төвшинг өөрийнхөөр тань тодорхойлуулъя?
-Аль урлагийг.
-Танд ойроор нь рок попыг?
-Мэдээж хөгжиж байгаа. Зарим нэгэн гаднын хөгжим хуулж байна гэж шүүмжилдэг. Үүнтэй санап нийлдэггүй юм аа. Надад хуулсан дуу байхгүй л дээ. Гэхдээ хуулсан дууг харахад тэр дууны үгийг бичээд аяыг нь ашиглаад хүмүүст хүргэж чадаж байна гэдэг урлагийн нэг хэлбэр болов уу. Хүний нүд таилж, гаднын урлагииг таниулж байна гэдэг талаасаа.
-Урлаг судлалын цөм шүүмж. Шүүмжилмээр зүйл мэдээж олон биз?
-Зөндөө л байна. Наад зах нь еөрөөсөө эхләэд шүүмжлэлтэй ханддаг. Би зүгээр л дуугаа хийгээд л явдаг болохоос яаж хүнд хүргэх вә гэдэг маркетингийн асуудап дээр анхаардаггүй. Айхтар том мөрөөдөл тээгээд л дуулаад байна. Зарим хүн өөрийгөө илэрхийлж чадахгүй буруу юм сонгосон ч харагддаг.
-Таны тэр том мөрөөдөл юу вэ?
-Олон том мөрөөдөл байна аа. Хамгийн нэгдүгээрт Монго¬лын хүн бүрт хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болохыг хүсч байна.
-Тэр цаг үе хэр ойр санагдаж байгаа бол?
-Тэрийг таашгүй. Цагаахнаар уран бүтээлээ хийж байгаа болохоор нэгл өдөр юманд хүрнэ л гэж боддог шүү.
-Дуучид, ялангуяа залуу дуучид өрсөлдөөн ширүүсч байгаа урлагийн ертөнцөд маркетинг боловсруулдаг болчихож. Энэ дунд одноо ямар тактикаар ажиллаж байна?
-Зүгээр л ганц хоёр жил дуулаад өнгөрөх биш би олон жил дуулахыгхүсдэг. Ингэхийнтулд өөрийгөө бэлтгэх хугацаа мэдээж их байсан. Саяхан нэг телевизийн хөгжмийн нэвтрүүлгийн сэтгүүлч надад ингэж ярьсан юм. Нэг рок дуучин 10 жил рок дуулсны эцэст нэг удаа уянгын дуу дуулсан чинь хүмүүст илүү хүрчээ гэсэн мәдээ бэлтгэж л дээ. Олонд танигдана гэдэг ийм амархан байсан байхад ёстой тэнэг дуучин байна гэж дотроо бодсон гэж байгаа юм. Гэхдээ үгүй юм байна аа Одноо, энэ хүртэл тэр хүн хэчнээн жил зарцуулсан бэ гэдэг тэр том хөдөлмөрийг би олж хараагүй байна гэсэн юм. Үүн шиг би бас хөдөлмөрлөөд л явж байна.
-Таны урлагийн түүх энэ дуучныхтай бараг ижилхэн юм биш үү. Та рок альтернатив таван жил дуулсны эцэст нэг поп дуу дууллаа. Энэ нь илүү хүнд хүрлээ.
-Поп руу орсон гэж хәлж болохгүй л дээ. Зүгээр л би поп ДУУ ДУУлж үзсэн. Тэр нь амжилттай байсан.
-Илүү хурдан ахиж, амжилт гаргасан юм чинь попоороо явахгүй юм уу?
-Үгүй дээ. Би хийе гэснээ л хийнэ. Рок альтернатив чиглэлдээ үнэнч байна.
-Монголд таны сонгож дуулж байгаа чиглэлээр сая ярьсан тэр том мөрөөдөлдө ө хүрэх болов уу. Бид хуучин-саг үзэлтэй хүмүүс шүү?
-Би хүнд рок дуулдаггүй. Сонсголонтой, хөгжимлөг. Миний дууг Odno.mn гэсэн хаягаар ороод сонсоорой. Яг рок стилээр хийгдсэн дуунууд нь миний үзэл бодлыг илэрхийлсэн дуунууд байгаа.
-Тэгвэл ямар үзэл бодол тусгадаг хүн бэ та?
-Хайр дурлалын дуу гэхэд зүгээр л би чамд хайртай гэж дуулахыг хүсэхгуй байна. Нэг мөрөнд аймаар олон хайртай гэж хэлмээргүй байна. Арай өөрөер илэрхийлэхийг хүсч байна. Та миний "Миний хүсэл" гэж дууг сонсоорой. Яг миний үзэл бодол шингэсэн байгаа. Клип нь ч гэсэн өвөрмөц.
-Дуучдад мөнгө гэж нэг асуудал байна аа. Ивээн тэтгэгчтэй бол ч яахав, энэ тал дээр айлтгүй байх?
-Хөдөлмөрлөхийн хэрээр мөнгө олно л доо. Мэдээж эх-лээд аав ээжийнхээ туслалцааг авч байлаа. Ганц хоёр дуу бичүүлээд л, хямдхан шиг клип хийлгээд л. Би чинь бас олон улсын Ротари клубын Ротаракт гээд залуучуудын клубын ги-шүүн. Ийм клуб сонссон уу?
-Сонссон.
-Элсээд олон жил болж байна аа, Ротарактад. Манай Ротаричуудын зарим хүмүүс уран бүтээлд маань тусладаг л даа. Залуу хүн гэдэг үүднээс дэмжихийг хичээдэг юм.
-Нийгмийн ажил ийм байдаг юм байж. Тэгвэл уран бүтээл хэр ахицтай байна вэ?
-Хоёрдахь цомгийнхоо ажлын 50 хувийг нугалчихлаа. Он гарснаас хойш "Ах дүүс" киноны хоёр дууг дуулсан, Амжилтад хүрэхийн тулд цаг наргүй ажиллах хэрэгтэй шүү дээ. Шөнө ч гэсэн босоод л гитараа бариад суучихдаг.
-Гитар Одноо хоёр хэдийнээс найзалж эхлэв. Эмэгтэй хүүхэд гитар барих нь ховор шүүдээ?
-Бүр 10 жилийн сурагч байхаасаа. Анх ааваараа "Эмээ өвөө бясаа гурав"-ыг заалгаж байсан юм. Үүнээс хойш өөрөө аккорд авч сурч эхэлсэн. Гэхдээ би өөрийгөө гитарчин гэж хэлэхгүй. Би гитарчин биш, зүгээр л өөрийнхөө дууг өөртөө аялахдаа гитар барьдаг. Анх гитар тоглодог гэж хэлдэг байсан л даа. Одоо бол ингэж хэлэхээсээ ичдэг юм. Хүмүүстэй хамтарч ажиллах тусам том том гитарчны тоглолтыг үзэх тусам ингэж хэлэхээсээ ичдэг бЬлсон.
-Монголын рок попын ертөнц шинэ хүнд халгаатай, хатуу гэдэг. Үүнийг туулж яваа хүнээс асуухад энэ үг хэр ортой байна?
-Би нэг талаар азтай л даа. Дашка студийг төгсөх тоглолт хийхэд Ангирмаа, Наранзун, Билгээ гээд урлагийн томчууд ирж сонсоод намайг тоосон. Тухайн төгсөлтийнхөө шилдэг нь болж байлаа. Уран бүтээлийнхээ анхны бэлгийг тэднээс авсан болохоор урам орсон, итгэлийг нь алдахгүй ээ.
Үндэсний шуудан 2010.01.20

Гишүүд
Мэдээ
Галерей
Дуу
Видео









