ХаахГар утасны сүлжээтэй газраас та өөрийн статусаа байнга шинэчлэх боломжтой. Үүний тулд та өөрийн гар утасны дугаараа Профайл хэсгийн Мэдээлэлд хадгалаарай. Түүнийхээ дараа 158851 рүү статусаа явуулахад л хангалттай.
Оны эцэс гэхэд Intel процессорын хорин хувь дөрвөн цөмтэй болно 10 сарын өмнө
Процессорын дөрвөн цөмийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг программ хангамж зах зээлд хангалттай олширсны дээр AMD, Intel компаний явуулж буй ухаалаг үнийн бодлого нь дөрвөлсөн цөмт процессор хэрэглээнд тархах нөхцөл бүрдүүлж өглөө. Fudzilla сайтад Intel компани зах зээлд дөрвөлсөн цөмт процессор нийлүүлэх төлөвлөгөөний талаар товч мэдээ гарлаа. Өнөөдөр хэрэглээний зах зээл дээр Intel-ийн бүтээгдэхүүнд дөрвөлсөн цөмт процессорын эзлэх хувь 9%-иас хэтрэхгүй байгаа боловч ердөө ирэх улиралд 12%, улмаар оны эцэс гэхэд 20% хүртэл өснө. Эдүгээ Intel процессорын ердөө ганц хувь л Core i7 загварт хамаарч байгаа бөгөөд энэ хэмжээ дөрөвдүгээр улиралд ч өөрчлөгдөхгүй. Энэ оны гуравдугаар улиралд Core 2 Quad процессорын хувь хэмжээ 8%-иас 9% болж өсөхөөс гадна зун гарах ёстой дөрвөлсөн цөмт LGA 1156 Lynnfield (Core i5) процессор зах зээлийн 2%-ийг эзлэнэ. Дөрөвдүгээр улирал гэхэд дэсктоп ангилалын дөрвөлсөн цөмт Intel процессорын тал хувийг Core i5 загвар эзлэж, зах зээлийн энэхүү хэсэг дэх Intel процессорын 10% болох юм. Харин Core 2 Quad болон Core i7 процессорын хэмжээнд өөрчлөлт орохгүй. 2010 оны эхний улиралд Core 2 Quad Q8300 загвар Intel-ийн хувьд LGA 775 хийц бүхий цорын ганц дөрвөлсөн цөмт загвар болж хоцроно. Үүнээс хойш LGA 775 платформ нь хямд үнийн хос цөмт процессорт зориулагдах бөгөөд цаашид дөрвөлсөн цөмт загварыг LGA 1156 хийцтэйгээр үйлдвэрлэх юм. Мөн 2010 оны эхний улиралд нэгтгэмэл график цөм бүхий LGA 1156 суурьтай хос цөмт Clarkdale (Core i3) процессорууд гарах болно. Дэлгэрэнгүй
Tags:
intel
Интелийн рок одод бусдынхаас өөр 10 сарын өмнө
Intel компани процессор үйлдвэрлэгчийн имижээ өөрчлөхөөр шийдлээ. Тус компани 5 сарын 11-ний өдрөөс эхлэн Өрнөд Европ, АНУ-д Sponsors of Tomorrow хэмээх уриан дор гурван жилийн хугацаатай сурталчилгааны компани явуулах гэж байна. Intel-ийн түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй нь болж байгаа энэ сурталчилгааны хөтөлбөрт 30 гаруй улс орны радио, телевиз, мэдээллийн хэрэгсэл хамрагдах юм. Intel Дэлгэрэнгүй
Tags:
intel

Гишүүд
Мэдээ
Галерей
Дуу
Видео









