Интелийн рок одод бусдынхаас өөр 11 сарын өмнө

Intel компани процессор үйлдвэрлэгчийн имижээ өөрчлөхөөр шийдлээ. Тус компани 5 сарын 11-ний өдрөөс эхлэн Өрнөд Европ, АНУ-д Sponsors of Tomorrow хэмээх уриан дор гурван жилийн хугацаатай сурталчилгааны компани явуулах гэж байна. Intel-ийн түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй нь болж байгаа энэ сурталчилгааны хөтөлбөрт 30 гаруй улс орны радио, телевиз, мэдээллийн хэрэгсэл хамрагдах юм.
Intel гэмэгц компьютерийн процессор нэн түрүүнээ санаанд ордог байсан бол шинэ сурталчилгааны явцад хүмүүс тус компанийг хүн төрөлхтний хөгжлийн хөдөлгүүр, дэвшилтэт технологийн хошуучлагч хэмээн шууд төсөөлдөг болох юм.

Intel Rock Stars
Your Rock Stars Aren't Like Our Rock Stars
Танай рок одод манай рок ододтой адилгүй
Мэдээллийн болон компьютерийн технологийн хөгжилд Intel-ийн оруулж байгаа хувь нэмрийг хэрэглэгчдэд мэдрүүлэхийн тулд Sponsors of Tomorrow хөтөлбөрийн хүрээнд наргиа өнгө аястай сурталчилгаа хэдийнээ гарч эхлэжээ. Сурталчилгааны зарим зугаатай үгсийг толилуулбал: "Өнөөдөр гэдэг чинь өчигдөр", "Бидний суут санаа та нарын суут санаа шиг биш" (зугаатай сурталчилгаа нь энд), "Танай рок одод манай рок ододтой адилгүй" (зугаатай сурталчилгаа нь энд).
src: www.hard-techmn.com

Гишүүд
Мэдээ
Галерей
Дуу
Видео









