ХаахХэрэв та гэрэл зураг сонирхдог бол манай Фото хэсэгт өмнөх сорилд оролцож авъяасаа сорин том шагналын эзэн болоорой.

БӨӨ гэж ... 7 сарын өмнө

Шашин болон элдэв сонин хууч яриа, амнаас ам дамжсан зүйлсийг бишгүй л сонсож явлаа ... Зарим нөхдүүдийн яриагаар бөө гэсэн бодит юм шиг хирнээ өнгөрсөнтэй холбогдож ирээдүйг тайлдаг итгээд сонин зүйлсийг ч сонслоо.
Итгээд сонин гэхээсээ илүү ид шид энэ тэр гэж тайлдаг шиг санагдаж байна. Зарим нь бөө ч гүй бурхан ч гүй явагсад бий. Бурхан гэдэг тодотголоор миний хувьд ЛАЛ ХРИСТ БУДДА энэ тэр гэсэн бүх л шашинууд хамрагддаг. Буруу ч байж болно. Гэхдээ тэр бөө гэдэг зүйл харин тусдаа БУРХАН гэдгээс ангид зүйл мэт бодогдох юм. Бөө гэсэн нөхдийг би мөн ч их сонсож байна даа. Манай хуучин ажилд маань байсан нэг бүсгүй бөө удамтай өөрөө онгодоо хүлээж байгаа ч гэх шиг, бас дээр САМПИЛ нэрээрээ алдаршаад байсан жүжигчин ГАНЗОРИГ бас л бөө гэхийн. Хаа сайгүй л ер нь бөө нар их байх шиг. бараг дөнгөж төрсөн хүүхэд л бөө болох нь холгүй юм. Үнэн худал бөө эсэхийг мэдэхгүй ч надад бөөд итгэх итгэл байгаа. Итгэл гэхээсээ айдас гэвэл их зохих байх.
нэг сайт дээр бөө нь дээд тэнгэрт дүнгэрийнхээ дууг хүргэхэд тухайн бөө маань доод тал нь 45 насыг хүрсэн байх, өвөг дээдсийнх нь дээд тэнгэрт холбогдсон гинжин хэлхээ бүх цаг үедээ тасраагүй ирсэн байх гэх мэт зарим чухал шалгуур байдаг тухай бичсэн байна. тэгсэн миний таньдаг нилээдгүй хүмүүс бага залуугаараа бөө болсон байгаад байхын.


Бөөд итгэх болсон миний анхны шалтгаан:
Манай найз охины найз нь бөө гэнэ. Анх тэрийгээ мэдээгүй явж байхад нь чих нь өвдөөд эмчид үзүүлэхээр оншилж чадахгүй ХӨХ ХОТ явж эмчилгээнд орсон ч үхэх дээрээ тулаад байсан гэнэ.
Тэгээд ээж аав нь хүнд үзүүлсэн нөгөөх нь танайх чинь бөөгийн удамтай юм байна. онгод нь ирчээд сахиусаа хүлээж ав тэгэхгүй бол үхэх юм байна гэж тайлсан байхын. тэгээд л энэ тэрүүгээр яваад эмээ өвөөгийн нутаг хошуундаа очоод асууж сураглахад нь нээрэн бөө удамтай байж. тээд яаж тэр онгод сахиусыг нь хүлээж авах талаар хүнээс асуугаад сахиусаа дудсан чинь ийм тийм гэсэн баахан эртний эд хэрэглэлүүдийг олж ир гэж ... тээд л тэнд энд гэхгүй барагцааг нь зүг чигийг нь өнөөх онгод нь хэлж өгөөд л хайсаар байгаад олоод тээд л бөө гэсэн нэртэй болж. Үе үе онгод сахиус нь орж ирээд л ингэ тэг гээд л архи уухыг шаарддаг гэнэ. тэрний онгод нь нэг өвгөн байдаг гэнээ. тээд л их сонин хачин аялгаар яариад л яаг хөгшиг эрэгтэй хүн шиг тэр нь дугардаг гэнэ. Шил энэ тэр архи уучаад онгод явсаны дараа эв эрүүл хүн байдаг гэжуугаам ...
тэгсэн өнөөх маань одоо хүртэл хүнтэй суугаагүй. тэгсэн ээж аав нь асууж л дээ охиндоо санаа зовоод хүнтэй хэзээ суух вэ гэсэн чинь нөгөө бөөлдөг хүнээ юу ч гэдэг гэлээ тэрийгээ жаахан махлуулжийж залуу олж өгнө гэсэн гэнэ. охин махлаад л байж нилээн махалж тэгээд ээж аав дахин сахиусаас нь одоо болжийнуу гэсэн чинь бас л болоогүй гэж гэнэ. тэгсэн өнөөх охин сахиусаа явсаны дараа уйлад л би тэгээд ийм бүдүүн байж яаж ч хүнтэй суухын гэж уйлдаг гэнэ.
за энэ бол нэг итгэх болсон шалтгаан бас нэг нь одоо манай ажилын газрын нэг эгчийн төрсөн эгч нь бөөд үзүүлснээс хойш сэтгэцийн өвчинтэй бие муутай нэгэн болж хувирч ...
тэгээд л итгээд байгаам даа их сонин ... сонин гэж бодсоноо дахин үргэлжлүүлж бичнаа
Tags: бөө,
Нийтлэгч: punk_voodoo Ангилал: Сэтгэгдэл 2 401 Уншигдсан
2сэтгэгдэл үлдээсэн
#5 сарын өмнө
тэр сэтгэцийн өвчтэй бие муутай болдог нь яаж байгаан болоо? бөө чинь тэгээд сайн сайханы төлөө биш юм уу?архинд нь янз бүрийн юм холицон байсан юм биш биз дэ. үзүүлээгүй бсан нь дээр байсан гэсэн үг үү? тал нь луйварчин байлгүй дээ.
#5 сарын өмнө
сонин л юм тэ. Би бас энэ талаар нэг юм бичье гэж бодож байсын тэгсэн энд биччихсэн байна шдээ.
Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай
Rate_0Rate_1Rate_2Rate_3Rate_4Rate_5Rate_6Rate_7Rate_8Rate_9Rate_10