ХаахХэрэв та үнэхээр идэвхтэй байж чадвал бид таны профайлыг сайтын нүүр хуудсанд сурталчилж олны танил болгоно.

Сендерос Евертонд 13 сарын өмнө

Цагтаа Венгерийн хамгийн ирээдүйтэй ”жаал” хэмээн өргөмжлүүлдэг байсан Швейцарийн шигшээ багийн хамгаалагч Филип Сендерос англид эргэн ирэх нь ээ. Өнгөрсөн жилээс Филип АС Миланд зээлээр тоглож байгаа ч, бэртэл гэмтэл зэрэг асуудлаас болж ихэнхдээ сэлгэний сандалд цагийг өнгөрөөж байгаа нь нууц биш. Тиймээс 24 настай эр англид эргэн ирж цаашын ирээдүйгээ бодохоор шийдсэн бололтой. Гэхдээ өөрийн хуучин баг Арсенал бус Эвертоны эгнээнд нэгдэх аж. Манчестер ситид Лексотоо алдахад ойрхон байгаа Тоффичууд Сендеросыг 6 сая фунтээр авчирч орон зайг нь нөхүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа нь тодорхой. Туд багийн эзэн Бил Кенрайт албан ёсны вэб хуудсандаа ”Бид Арсеналтай ярилцаж байгаа. Одоохондоо бид гарын үсэг зураагүй ч ерөнхийдөө гэрээ нөхцлийг тохиролцсон гэжээ. Сендерос 2003 оноос Буучдын төлөө зүтгэхдээ 64 тоглолт хийж, 2005 оны ФА цомд түрүүлж байсан юм.

SOURCE: Sportnews.mn 

Tags: Arsenal,
Нийтлэгч: sportnews Ангилал: Сэтгэгдэл 0 76 Уншигдсан
Rate_0Rate_1Rate_2Rate_3Rate_4Rate_5Rate_6Rate_7Rate_8Rate_9Rate_10