ХаахWindows Mobile, Symbian үйлдлийн системтэй гар утаснаас та манай сайтын ТВ ийн 5 сувгийг үзэх боломжтой. Үүний тулд m.voodoo.mn рүү хандаарай.
Рондо ”Heat”-ээс айхгүй 1 сарын өмнө
Бостон Селтиксийн залуу од, холбогч Ражон Рондо ирэх улирлын талаар
хэлэхдээ Майамигийн тухай бодохгүй байна, Лейкерсийг хожих тухай л
бодож байгаа гэжээ.Хитийг ирэх улирлын финалд хүрч, Селтиксээс илүү амжилта гаргана гэх ямар ч шалтгаан олж харахгүй байгаа гэнэ.
“Тэд сайн баг болсон, гэхдээ тэд одоогоор юу ч хийгээгүй байгаа” хэмээн Америкийн шигшээ багийн бэлтгэлийн кампт байрлаж байхдаа сэтгүүлчдэд ярьжээ.
Рондо багтайгаа аварга болоод амжсан, финалд ч хүрээд амжсан нэгэн. Хэрэв багийн гол тоглогчид нь гэмтэл бэртлээс хол байх юм бол Селтикс ирэх улиралд дахиад финалд шалгарах бүрэн боломжтой гэж Рондо бодож байна.
“Би Лейкерсийн талаар л санаа зовж байна. Бидний хожих ёстой баг бол Лейкерс. Майами цаасан дээр хүчирхэг байгаа, мэдээж би тэднийг маш сайн баг болно гэж бодож байна. Гэхдээ эдгээр залуус баг болоход хугацаа хэрэгтэй.
Үдэш бүр бидний гол өрсөлдөгч бол бид өөрсдөө. Бид бүсийн аваргаа хамгаалах баг. Улирлын эхний тоглолт болоход л тэр өмнөх аварга зэрэг нь огт хамаагүй болно. Бид бэлтгэлийн камп руу дахин финалд үлдэж, финалд хожих зорилготойгоор очно” гэж ердөө 23 настай Рондо хэлж байна.

Гишүүд
Мэдээ
Галерей
Дуу
Видео









