ДАВАА, Jun 18, 2018

Чөлөөт цаг

Шведиэс гуйлгачин ирээд Монголын Гүн болсон нь буюу Франц Август Ларсоны түүх2017, 1 сар 10. 10:44

Август Ларсон нь 1870 онд Шведийн нэгэн ядуу айлын 11 дэхь хүү болон мэндэлжээ.Аав ээж нь Шведийн Вэстманланд мужийн Тилберга Хэлби дахь эдлэн газар түрээсээр фермийн аж ахуй эрхэлдэг тариачид байв.Гурван настай байхад нь аав нь, есөн настай байхад нь ээж нь нас баржээ.Ларсон хүү өөр нэгэн фермерийн үйлчлэгч хүү болов.Дараа нь морины жүчээ цэвэрлэдэг, моринд тэжээл өгдөг “ морины жүчээний хүү” болов.17 настай байхдаа Ларсон Бразиль явахыг хүсэж байсан ч, эгч Эдла нь 21 нас хүртлээ хүлээ гэж зөвлөсөн байна. 21 хүртлээ Ларсон дархны газар ажиллаж байгаад улмаар хүргэн ахдаа туслан мужаанаар ажиллаж байв. Ирээдүй байхгүй, ядуу зүдүү амьдралаасаа залхсан Ларсон Хятад болон Монголд үйл ажиллагаа явуулж байсан Америкийн Христын шашин номлогчдын байгууллагад ажилд оржээ

Сутай хайрханы оргилд гарсан бор морь2017, 1 сар 3. 10:50

Сутай ууланд гарсан бор морины тухай нийтлэлийг та бүхэндээ сонирхуулая. Тахиж явдаг хайрханы минь оройд шүтээн болсон морь минь гарсан саяхан мэт

Далай лам: Миний ёс суртахууны анхны багш бол миний ээж2016, 7 сар 18. 10:45

14-р Далай лам өөрийн ээжийнхээ тухай дурсаж, сэтгэлээ нээсэн байна. Тэрээр: “Миний ээж нэн ховор энэрэнгүй эмэгтэй байлаа. Ээж маань бичиг үсэгт тайлагдаагүй жирийн нэгэн тариаланч байсан. Нэн ховор дулаан халуун, зөөлөн сэтгэлтэй. Би нэг хоёр настай, гэрийнхээ хамгийн бага нь байхад ээж минь бусад ээжүүдийн нэг адил бүхий л анхаарал халамжаа надад хайрласан. Би ээжийнхээ халуун хайранд хөлбөрч өссөн. Манай гэр бүл бусад тариачдын адил амьдралтай, надад тоглоом гэж байдаггүй байлаа. Ээж маань намайг мөрөн дээрээ дандаа суулгадаг, би ч хязгааргүй их баярладаг байлаа. Ээжийнхээ мөрөн дээр суучихаад чихнээс нь атгаж, ээжийнхээ баруун чихийг татвал ээж минь баруун тийшээ, зүүн чихийг нь татвал зүүн тийшээ хазайж алхдаг сан. Хэрвээ ээж минь миний хүслийг сонсохгүй, биелүүлж өгөхгүй бол би уйлж хашгираад л, хөлөөрөө дэвсэлдэг сэн. Ээж минь тэнэгхэн хүүгээ дандаа сонсч, хүсэл бүрийг минь биелүүлэхийг хичээдэг байлаа. Ээжийн халуун дулаан энэрэнгүй сэтгэлд би хөлбөрч өссөн. Миний хүүхэд бага нас хязгааргүй их хайран дунд өнгөрсөн учир миний сэтгэл зүрхэнд хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл оршиж байдаг юм. Миний ёс суртахууны хамгийн анхны багш бол миний ээж” хэмээн өгүүлжээ.

Миний дүү эхнэрээ хэзээ ч бүү солиорой!2016, 7 сар 18. 9:08

Эр хүн бүдрэхэд малгай нь л унах учиртай түүнээс бүхнээ унагана гэдэг. . . . !!! Би гэрийнхээ ойр автобусны буудал дээр буугаад харихаар алхаж байх замдаа утсаар аав ээжтэйгээ ярин Жуковын хөшөөний хажуудах сандал дээр суулаа. Ярьж дуусчихаад байж байтал нэг ноорхой хувцастай, нэлээд ядарсан царайтай халамцуухан ах миний дэргэд ирж суугаад маш эелдэгээр надтай яриа өрнүүлж эхлэв. Эхлээд ойр зуурын юм ярилцаж сууснаа надаас “Ах нь дотор жаахан муу байна, ахдаа дотор засах ганц пивоны мөнгө өгөөч” гэлээ. Би ч анхнаасаа ингэж асуухыг нь мэдэж байсан болохоор “Уучилаарай ахаа, надад мөнгө байхгүй” гэлээ. Ах ч ойлгосон байртай нэхэж шалалгүйгээр яриагаа үргэлжлүүлэв. -Аан за за зүгээр зүгээр… Ахын дүү ч цэвэрхэн сайхан залуу байна. Гаднаасаа ч тэр яриа, хөөрөө нь ч тэр. Ах нь дүүдээ нэг л юм захия. Миний дүү эхнэр хүүхэдтэй юу? гэхэд нь би “Хүүхэдгүй ээ, гэхдээ эхнэртэй” гэлээ. Тэгсэн “Миний дүү хэзээ ч битгий эхнэрээ солиорой. Ах нь 5 удаа Эхнэр авсан хүн. Ах нь залуудаа загвар өмсдөг, бокс тоглодог байлаа. Сайхан залуу байсан болохоор олон ч хүүхэн араас гүйдэг байсан. Залуу явсныг ч хэлэх үү сагсуу тэнэг байсныг ч хэлэх үү, нэг л өдөр эхнэрээсээ салахад босгосон амьдрал минь дахиж хэзээ ч босч ирэхгүйгээр тэр чигтээ нурж унасан даа… Тэрнээс хойш ханилсан хүнээ анхныхаа эхнэртэй жишээд л түүн шиг минь биш болохоор салаад л… Дахиад л нэг хүнтэй учирна, тэгээд дахиад л анхныхаа эхнэртэй жишиж үзнэ. Ингэж явсаар байгаад нэг мэдэхэд л 5 эхнэрийн нүүр үзчихжээ. Золиг гэж хүүхнүүд ч яасан их гарч ирдэг байсан юм. Одоо эхнэр ч үгүй хүүхэд ч үгүй архичин болчихсон явж байна даа” гэснээ нүдэнд нь нулимс цийлэгнээд, “Миний дүү ахдаа утсаа өгж байгаач. Ах нь эхнэр рүүгээ залгаж үзээдэхье/анхных нь эхнэр/” гээд залгаснаа хоолойг нь сонсоод л салгачихсан… Эр хүн гэдэг чинь ийм л арчаагүй байх юм даа… Ах нь эхнэр дээрээ “Хайртай” гээд уйлаад очмоор санагдав ч, очиж чадахгүй тийм их гомдоосон хүн. Тиймээс ах нь чамд хэлье. Би чам шиг ийм залуу сайхан явж үзсэн, энэ насан дээрээ л тийм муухай алдаа битгий гаргаарай. Тэр бол эр хүний амьдралдаа гаргаж болох хамгийн том алдаа байдаг юм… гээд гэнэн залуу байсан тэртээх он жилүүдээрээ аялсан юм шиг гуниг харуусал шингэсэн нүдээр над руу эгцлэн хараад “За ах нь явъя даа” гээд гар барьж билээ. Би ч өрөвдсөндөө ч тэр үү эсвэл ямар ч багшийн зааж өгөхгүй амьдралын нэгэн чухал хичээлийг сонссондоо ч тэр үү халаасандаа байсан сүүлчийн 1000₮-өө өөрийн эрхгүй тэр ах руу сунгасансан…

Шинэ мэдээ

Ц.Нямдорж: УИХ-аар баталсан гэрээнээс болж, төрд зүтгэсэн хүмүүсийг хорих нь буруу4 сар 23. 10:50Б.Баяржаргал: Хүүхэд бүр математикч биш, харин зөв хүн л болох ёстой2017, 1 сар 25. 13:26МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна2017, 1 сар 18. 15:40Манай нам удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж сонгуульд ялагдсан2017, 1 сар 18. 15:14Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв2017, 1 сар 18. 15:11Алтан медалийн төлөө “Женко 1” багтай “Алдар-1” спорт хорооны баг барилдана2017, 1 сар 18. 15:07"Авлигын эсрэг чуулган"-ы онцлох ишлэл2017, 1 сар 18. 14:52Интернэтээр захиалга авч, хаягаар нь архи хүргэх тохиолдол ихэсчээ2017, 1 сар 18. 14:50Ю.Цэдэнбалын тухай түүхэн кино бүтээнэ2017, 1 сар 18. 14:49Токиогийн олимп руу бүх жүдочдоо манлайлан арлын Японыг дайлаар мордоорой аваргаа2017, 1 сар 18. 14:20Ж.Эрдэнэбат: Монгол бол өнөөдөр л эдийн засгийн хямралтай болохоос ирээдүй нь өөдрөг орон2017, 1 сар 18. 14:20Н.Номтойбаяр: Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож буурууллаа2017, 1 сар 18. 14:0574 настай эмээг дээрэмдсэн хэрэгтнүүдийн ялыг хэвээр үлдээв2017, 1 сар 18. 13:51Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна2017, 1 сар 18. 13:36Украинд 3 хүний генийг ашиглан хүүхэд төрүүлжээ2017, 1 сар 18. 13:35Чиний бүсгүй дараах чанаруудыг бүгдийг агуулсан бол бүү тавьж явуул...2017, 1 сар 18. 13:31NBA-ийн одод ямар үнэтэй машин хөлөглөдөг вэ?2017, 1 сар 18. 13:27Экс эхнэр, охин хоёр нь Трампыг эвгүй байдалд оруулав2017, 1 сар 18. 13:22Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа2017, 1 сар 18. 13:11Өмнөд Солонгосын тусгай прокурор ирэх сард Пак Гын Хэ-гээс мэдүүлэг авна2017, 1 сар 18. 13:10Отгон Жульетта харийг зорьжээ2017, 1 сар 18. 13:10Бууралтаж, Цайсан үсийг харлуулах энгийн арга2017, 1 сар 18. 13:04Сардаа 6000 долларын орлого олдог Монгол бүсгүй2017, 1 сар 18. 13:01Европарламентын шинэ даргын сонгууль болно2017, 1 сар 18. 12:58430 кг жинтэй эр Геркулec болохоор амлажээ2017, 1 сар 18. 12:48Нам даралтын зуух дэлбэрч нэг хүн нас баржээ2017, 1 сар 18. 12:46Нара: Бусдыг шүүж амьдрахаасаа залхацгаая л даа2017, 1 сар 18. 12:44Гэр бүлээрээ заавал үзэх 15 кино2017, 1 сар 18. 12:43Хөшигийн хөндийд “ХӨШИГ” татав уу?2017, 1 сар 18. 12:42Цэцийн дунд суудлын хуралдаан болж байна2017, 1 сар 18. 12:40
© 2018 NEWSWEEK LLC. Facebook Twitter Youtube