ХаахИмэйлээр явуулах гэхээр томдоод байдаг файлаа та зүгээр л манай сайт дээр хуулаад линкийг нь өгчих. Профайл хэсгээс Share цэсийг сонгоорой.

Үйлчилгээний нөхцөл

Voodoo.mn-ийг хэрэглэх нөхцөл

Танилцуулга
Найз нөхөд, ур ухаан сийрэг уран бүтээлчид, төр нийгмийн зүтгэлтнүүдийн өөрсдийн туршлага, ажил амьдралынхаа талаар бусадтай хуваалцах талбар болсон нүүдэлчин туургатны сайт болох Voodoo.mn-д тавтай морил. Voodoo.mn-ийн үйл ажиллагааг Траймедиа ХХК хариуцан ажиллаж хөгжүүлдэг бөгөөд энэ нь Voodoo.mn-ийн нэр доорхи өөрийн байгаа төлөв, үйл ажлаа шинэчлэн бусдад мэдээллэх, файл хуваалцах, видео, аудио банк, гэрэл зургийн галлерей үүсгэх, бусадтай хуваалцах талбар болон бусад олон үйлчилгээг багтаасан иж бүрэн үйлчилгээ юм.
Voodoo.mn сайтад та интернетийн холболтоор дамжуулан вебээр зочлон орж болохоос гадна, гэрээ байгуулсан гар утасны компаниудын хэрэглэгч нарын хувьд ашиглаж болох мобайл хувилбартайгаар үйлчлүүлэх боломжтой юм. Voodoo.mn сайтад зочлон орж, үйлчилгээг нь хэрэглэснээр таны бүртгүүлсэн эсэх үл хамааран сайтын хэрэглэх нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүнтэй холбогдох бусад дагалдах нөхцлүүдийг мөн зөвшөөрч байгаа болно. Монгол улсын хуулийн хүрээнд боловсруулагдсан энэхүү хэрэглэх нөхцөл, шаардлагыг зөвшөөрснөөр та манай үйлчилгээг авах эрхтэй болно.

Voodoo.mn-ийг хэрэглэх нөхцөл, шаардлагад оруулах өөрчлөлт
Бид энэхүү хэрэглэх нөхцөл, шаардлагыг цаашид урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх, тодотгох, нэмэлт оруулах, хэсэгчлэн устгах эрхтэй. Эдгээр өөрчлөлтүүдийг хийхдээ нөхцөл, шаардлагадаа өөрчлөлт оруулах бөгөөд бүртгэгдсэн хэрэглэгчиддээ гарсан өөрчлөлтийг мэдэгдэж болно. ХЭРВЭЭ ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ НЬ ТАНД ТААЛАГДАХГҮЙ, ЭСВЭЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БОЛ ТА VOODOO.MN-ИЙ ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХГҮЙ БАЙХ ЭРХТЭЙ. БИДНИЙ ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТИЙН ДАРАА ТАНЫ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ НЬ БИДНИЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БОЛОХЫГ ИЛТГЭЖ БАЙГАА БӨГӨӨД ТА ТЭРХҮҮ ӨӨРЧЛӨЛТИЙН ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ХҮРТЭХ БОЛНО.

Эрх нээгдэх болзол болон Бүртгэл
Voodoo.mn-ийн үйлчилгээг авахдаа та 13 наснаас дээш байх ёстой. Voodoo.mn-ийн үйлчилгээнд бүртгүүлснээр та өөрийгөө 13 наснаас дээш настай болохоо батлаж, гэрчилж байгаа бөгөөд энэ нь та энэхүү хэрэглэх нөхцөл, шаардлагыг ойлгох бүрэн чадамжтай гэдгээ нотлохын зэрэгцээ, үүнийг зөвшөөрөн, дагаж мөрдөнө гэсэн үүрэг юм. Voodoo.mn-ийн хэрэглэгч болохын тулд та үнэн зөв, бодитой, бүрэн дүүрэн мэдээллийг бүртгүүлэхдээ өгөх хэрэгтэй бөгөөд энэхүү мэдээллийнхээ үнэн зөв, бодит байдлын хариуцлагыг хүлээнэ. Бүртгэлийн нэг хэсэг болгон өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгээ сонгох асуултанд хариулах бөгөөл та өөрийн энэхүү сонгосон нэрийн доорхи бүхий л үйл ажиллагаанд хариуцлага хүлээж, нууц дугаараа чанд хадгалах үүрэгтэй. Таны сонгосон хэрэглэгчийн нэр хэн нэгнийг дуурайсан, зохиогчийн эрхээр хамгаалагдсан болон бусад хуулинд харшлахаар эсвэл бүдүүлэг, бусдыг доромжилсон, зохисгүй үг хэллэг агуулсан нэрийг танд өгөхөөс бид татгалзах бүрэн эрхтэй.

Хэрэглэгчийн үйл ажиллагаа болон тохиромжтой контент
Та Voodoo.mn-ийн үйлчилгээг аливаа хууль бус болон эрх олгогдоогүй үйлдэлд ашиглах эрхгүй. Гадаадын буюу олон улсын хэрэглэгчид дотоодын хууль дүрэм, журмыг даган мөрдөнө. Voodoo.mn дээр таны хийсэн үйлдэл, нийтлэсэн, хүлээлгэн өгсөн аливаа текст, мэдээлэл, тоо баримт, график, гэрэл зураг, аудио, видео клип, кино, линк болон бусад контентийн (бүхэлд нь материал) хариуцлагыг та өөрөө хүлээнэ.
Хууль бус, хуулбарласан, айлган сүрдүүлсэн, эзэн биегүй, бусдын гутаан доромжилсон, бусад этгээдийн оюуны өмчинд халдсан болон энэхүү хэрэглэх нөхцөл, шаардлагыг зөрчсөн voodoo.mn-ийн гишүүдийн оруулсан материалыг устгах, хязгаарлаж магадгүй хэдий ч ийм үүрэг хүлээгээгүй болно. Цаашлаад ямар ч тохиолдолд Voodoo.mn нь аливаа материалын үнэн бодитой эсэх, оновчтой эсэхийг хянах үүрэггүй, мөн Voodoo.mn-ийн үйлчилгээг ашиглаж байгаа аливаа гишүүнийг хянах үүрэггүй болно.
180 хоногоос дээш хугацаанд идэвхгүй байсан хэрэглэгчийн нэр, дансыг идэвхгүйжүүлэх эрхтэй.
Хэрэглэх нөхцөл
Voodoo.mn-ээр дамжуулсан болон таны хэрэглэгчийн нэр дээр үйлдсэн аливаа бүх үйл хөдлөл, ажлынхаа төлөө бүрэн хариуцлага хүлээх бөгөөд та орон нутгийн, үндэсний хэмжээний болон олон улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөхийг та зөвшөөрч байна. Жишээлбэл, дараах үйлдлүүдийг (зөвхөн үүгээр хязгаарлагдахгүйгээр) хийхгүй байхыг та хүлээн зөвшөөрч байна.
Үүнд:
Бусдыг доромжлох, буруугаар ашиглах, ичээх, айлган сүрдүүлэх, бусдын хувийн нууцад халдах.
Аливаа хортой, хохирол учруулахуйц, бусдыг үзэн ядсан, арьс өнгө, яс үндэсээр нь үзэн ядсан, үгүйсгэсэн, ялгаварласан, материал, мэдээллийг нийтлэх, тараах. Бусад гишүүдийн талархан хүлээн авсан урилгын дагуу олж авсан хувийн мэдээллийг хэлхээ, холбоо тогтоохоос бусад зорилгоор ашиглахгүй байх.
Хууль бус эсвэл бусдын эрхийг зөрчих хууль бус үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, сурталчлах материал нийтлэх.
Гуравдагч этгээдээс урьдаас бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр авч хэрэглэх болон Voodoo.mn-ээс тэрхүү материалыг гарган авсан гэж худал мэдэгдэх Voodoo.mn-ийн ажилтны нэрийг хуурамчаар болон төөрөгдүүлэх замаар үүсгэх, бий болгон бусдыг залилах, бусдыг мэхлэн мэдээлэл олж авах, материал тараах, түгээх, олж авах
Харилцаа холбооны хэрэгслийн эд анги болон програм хангамжийг зогсоох, саатуулах, устгах хязгаарлах (хязгаарлагдахгүйгээр) саад учруулах файл, програм агуулсан Тrojan horse, worm, time bombs, cancel-bots, компьютерийн код агуулсан програм хангамжийн вирус бүхий материалыг дамжуулах, и-мэйлээр илгээх, нийтлэх Voodoo.mn-ийн үйлчилгээг аливаа хууль бус зорилгоор ашиглах, эсвэл вебсайтад хохирол учруулах, ажилгүй болгох, ачааллыг зохиомлоор нэмэгдүүлэх.
Нууц үгийг ухах болон бусад замаар Voodoo.mn-ийн үйлчилгээ, бусад данс компьютерийн систем, сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эдгээр бүгд орно.

Ашиглах болзолыг боловсруулсан 2009 оны 7 сарын 1

Rate_0Rate_1Rate_2Rate_3Rate_4Rate_5Rate_6Rate_7Rate_8Rate_9Rate_10